Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Гэрэгэ

Зүчийн улсын алтан үсэгт гэрэгэ

Гэрэгэ (монгол бичиг: ᠭᠡᠷᠭᠡ; хятад: 牌子, páizi) бол Их Монгол Улсын үеийн хаад ноёдын зарлигаар томилогдсон элч, худалдаачин, лам хуврагийг гэрчлэх алт, мөнгө, төмөр эдлэлээр хийгдсэн зууван, дугуй хэлбэртэй пайзны монгол нэр юм. Гэрэгэ нь ноёд түшмэд, элч, худалдаачдын өртөөгөөр явах замд саадгүй хүрэх баталгаа болж байсан нь тухайн үеийн паспорт юм. Энэ тэмдгийг зөвхөн монголчууд хэрэглэж нээсэн явдал биш, харин түүхэнд оршиж байсан бүхий л улс орнууд өөр өөрийн нэр, хэлбэр загвартайгаар хэрэглэж байсан. Гэрэгэ нь монгол бичиг, дөрвөлжин бичиг, ханз бичигтэйгээр үйлдэгдэж байв.

Тойм

Өгэдэй хааны үед өртөөг байгуулж, уугуул монгол орныг Зүчийн улс, Цагадайн улс, хятад газартай холбож, 30-50 км бүрт замчин, улаачдыг томилон суулгаж, түүгээр дамжих худалдаачдад их хааны зарлигаар гэрэгэ тэмдэг олгож, замын татвар авалгүй үнэгүй ашиглуулж эхэлсэн. Үүнийг Өгэдэй хаан, Дөргөнэ хатан, Огул Хаймиш хатан нарын үед энэ тэмдгийг замбараагүй олгосноос улбаатай төр-эдийн засгийн самуун будилаан гарч байсныг Гүюг хаан, Мөнх хааны үед хурааж, цэгцлэхдээ Мөнх хааны үеэс өртөөг үнэгүй ашиглаж явсан дүрмийг цуцлан төлбөртэй болгожээ.

Юань улсын дунд үед Ханбалигаар төвлөрсөн нийт 1500 гаруй өртөө, өртөө замын хэргийг эрхлэх хэлтэс байгуулж, төрийн чухал хэрэг, хааны зарлиг мэтэд алтан мөнгөн гэрэгэ, ерийн үйлд төмөр гэрэгэ олгож байсан. Монголын нөгөө гурван улсад гэрэгэ ашиглаж байсан ч, бодитоор олдсон нь Зүчийн улсын Тогтох, Өзбег, Абдулла, Кильдибег хаадын нэртэй алт, мөнгөн үсэгт гэрэгэ юм.

Гэрэгэний бичээс

Уйгуржин Монгол бичигтэй гэрэгэ

Зүчийн улсын Тогтох ханы гэрэгэний монгол бичгийн галиг

Зүчийн улсын Абдулла ханы гэрэгэ

"Нүүр тал

1. Möngke tngri-i:n [küčündür]

2. yeke suu jali-i:n igege:ndür

Ар тал

1. Toɣtoɣa:-i:n jarli[ɣ ken ülü]

2. büširekü kümün al[daqu] ükükü"[1]

Минусинскаас олдсон дөрвөлжин үсэгтэй гэрэгэ

Зүчийн улсын Абдулла ханы гэрэгэний монгол бичгийн галиг

Нүүр тал

1. Möngke tngri-i:n küčündür

2. yeke suu jali-i:n igege:ndür

Ар тал

1. Abdull-a-i:n jarliɣ ken ülü

2. büširekü kümün al[daqu] ükükü"[1]

Дөрвөлжин бичигтэй гэрэгэ

Оросын эзэнт гүрний Енисей губерний Минусинскаас 1845-1846 оны орчимд олдсон мөнгөн гэрэгэний галиг:

"1. Möŋke

2. teŋri-yin küčün-dür

3. qa'a:n nere qutuqtayi

4. boltuqayi. Ken ülü bü-

5. širegü {= širekü}, aldaqu, ükügü. {= ükükü}"[2]

Боготолын пайзны нүүр зураг

Оросын эзэнт гүрний Томск мужийн Боготолоос олдсон төмөр гэрэгэний галиг:

"1. Möŋke teŋri-

2. yin küčün-dür

3. qa'a:n-u jarliq. Ken

4. ese büšire'e:sü

5. aldatuqayi."[3]

Эшлэл

  1. 1.0 1.1 D, Tumurtogoo (2006). Mongolian Monuments in Uyghur-Mongolian Script (XIII-XVI Centuries). Taipei: Institute of Linguistics, Academia Sinica. pp. 280–281.
  2. D, Tumurtogoo (2010). Mongolian Monuments in 'Phags-pa script. Taipei: Institute of Linguistics, Academia Sinica. p. 125.
  3. D, Tumurtogoo (2010). Mongolian Monuments in 'Phags-pa Script. Taipei. p. 129.
Kembali kehalaman sebelumnya


Index: pl ar de en es fr it arz nl ja pt ceb sv uk vi war zh ru af ast az bg zh-min-nan bn be ca cs cy da et el eo eu fa gl ko hi hr id he ka la lv lt hu mk ms min no nn ce uz kk ro simple sk sl sr sh fi ta tt th tg azb tr ur zh-yue hy my ace als am an hyw ban bjn map-bms ba be-tarask bcl bpy bar bs br cv nv eml hif fo fy ga gd gu hak ha hsb io ig ilo ia ie os is jv kn ht ku ckb ky mrj lb lij li lmo mai mg ml zh-classical mr xmf mzn cdo mn nap new ne frr oc mhr or as pa pnb ps pms nds crh qu sa sah sco sq scn si sd szl su sw tl shn te bug vec vo wa wuu yi yo diq bat-smg zu lad kbd ang smn ab roa-rup frp arc gn av ay bh bi bo bxr cbk-zam co za dag ary se pdc dv dsb myv ext fur gv gag inh ki glk gan guw xal haw rw kbp pam csb kw km kv koi kg gom ks gcr lo lbe ltg lez nia ln jbo lg mt mi tw mwl mdf mnw nqo fj nah na nds-nl nrm nov om pi pag pap pfl pcd krc kaa ksh rm rue sm sat sc trv stq nso sn cu so srn kab roa-tara tet tpi to chr tum tk tyv udm ug vep fiu-vro vls wo xh zea ty ak bm ch ny ee ff got iu ik kl mad cr pih ami pwn pnt dz rmy rn sg st tn ss ti din chy ts kcg ve 
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9