Монголчууд Тангудыг дайлсан ньЧингис хаан Тангудын сул талыг сайн мэдэж байв. Өдөр ирэх тусам хүчирхэгжиж байсан Чингисхаан, урьд 1205 онд Хэрэйдийн ноёдыг бүгүүлж байсны улмаас довтлогоонд өртөн сургамж авч байсан Тангуд улстай харилцах харилцаандаа болгоомжтой хандаж байв. Чингисхаан 1207 онд цэрэг илгээж, Алашаад цөмрөн улмаар Валохай хотыг эзлэн авчээ. Гэвч Монгол цэргүүд хүнсний нөөц багассан учраас ухарсан байна. Мөн аагим халуун ч үүнд нөлөөлсөн гэдэг. Чингисхааны хувьд дайтахдаа дайсныхаа хамгийн сул хэсэгт цохилт өгч богино хугацаанд дайныг дуусгахыг зорьдог байжээ. Чингисхаан Тангуд улсыг довтолж цохилт өгөөд Алтан улсын баруун чиглэлийн замыг хаахыг оролдож байв. Тангуд улс нь Алтан улсаас хүч арай сул байсан гэж дээр өгүүлсэн. Чингисхааны хувьд Тангуд улсад довтолж цэргийнхээ сүр хүч, арга тактикийг туршиж үзэх бололцоотой болсон. Тангуд бол боломжийн, дарахад арай хялбар дайсан байв. Тангуд улсад цайз хэрэм нь Алтан улсыг бодвол цөөхөн, цөл газар ихтэй нь Монголчуудад таатай байсан юм. Сулхан дайснаа цохиж, замаа цэвэрлэж аваад дараа нь хүчирхэг дайсан руугаа анхаарлаа хандуулах нь Чингисхааны стратеги байсан бололтой.Чингисхаан үндсэндээ Алтан улстай байлдах бэлтгэлээ хийж арга тактикаа Тангуд улс дээр туршиж байсан гэж хэлэхэд болноо. түүхч Ш. Нацагдоржийн өгүүлсэнээр Чингисхаан Тангуд улсад 1205, 1207, 1209 онуудад довтолсны зорилго нь нэгд, алба авах, хоёрт Алтан улсыг довтлоход түшиц газартай болох байжээ. Мөн бас нэг зорилго нь Алтан улс болон Тангуд улсууд Монголын эсрэг тэмцэхэд нь хүчээ нэгтгэх боломжийг нь хаахад оршиж байсан боловуу. 1209 онд Монголчууд дахин цэрэглэж, 3-р сард Тангуд улсын цэргийг хиар цохижээ. Монгол цэрэг Улахай хотыг эзлэв. Дээрхи тулалдаанаар Тангудын олон цэргийг, тэр дундаа нэр хүнд бүхий жанждыг нь олзлов. Чингисхаан Тангуд улсын нийслэлийг эзлэхээр хөдлөв. Гэвч Тангудын хааны угсааны Вей-Мин 50000 цэргээр Монголчуудыг гэнэдүүлэн довтолжээ. Гэнэтийн довтолгоонд өртсөн Монгол цэргүүд ухрав. Гэвч Тангудууд Монгол цэргийн араас нэхэж ялалтаа баталгаажуулж чадсангүй.Энэ хооронд Чингисхааны цэрэг хүчээ сэлбэж, ээлжит довтолгооноо хийжээ. Цөөн тооны цэргээр уулгалан дайрч дийлдсэн дүр үзүүлээд ухардаг шалгарсан аргаа Монголчууд хэрэглэв. Энэ бол Монголчуудын дайны түүхэнд сонгодог арга тактик нь байсан юм. энэхүү урхинд орсон Тангуд цэрэг гэнэтийн отолтонд орж ихээхэн хохирол үзжээ. Чингисхааны цэрэг цааш давшсаар нийслэл Яргай хотыг бүсэлжээ. Гэвч томоохон, сайтар бэхлэгдсэн цайзыг Монголчууд эзлэх гээд чадсангүй. Энэ үед Чингисхаан сайтар бэхлэгдсэн цайзыг эзлэн авах арга туршлага хомс гэдгээ ухаарчээ. Хотын ойролцоох Хатан голыг боож, далан байгуулан, усан сан хийжээ. Ус хуримтлагдмагц даланг сэтлэн Яргай хотыг усанд автуулсан. Тангудын хаан Ли Ань Цюань Алтан улсад элч зарж тусламж хүсчээ. Харин Алтан улс Тангуд болон Монголчууд хоородоо дайтаж байхыг ажиглагчийн байр сууринаас харахыг хүссэн бололтой. хэрвээ Алтан улсын цэрэг ирсэн бол байдал арай өөрөөр эргэх байлаа. Яргай хот усанд автав. Монгол цэргүүд ч усанд автсан юм. Чингисхаан Тангуд улсын олзлогдогч нарыг суллан тавьж хаанаа дагаар орохыг шаарджээ. Тангуд улсын хаан Ли Ань Цюань охиноо Чингисхаанд бага хатан болгон өгчээ. Чингисхаан Тангудтай хийсэн дайнаар хот суурин, боомт бүхий улс оронтой байлдах арга чадварыг Монголчуудад өгсөн болой. Харин Шажоу хотыг Түвд цэргүүд хамгаалж байсан бөгөөд сүрхий эсэргүүцэл үзүүлэв. Монголчууд Шажоу хотыг эзлэх гэж асар их хохирол амссан юм. Тэгсээр Шажоу хот унав. Тангуд улсынхан Монголчуудтай дайтах арга буруу сонгожээ. Монголчуудын довтолгооны хурд, дайны туршлагыг тооцсонгүй. Тангудын хаан Лэ Тэ нас барж түүний ач Ли Сян 100000 цэргээ удирдан Монголчуудтай тулахаар иржээ. Тангудын алдарт жанжин Вей манлайлсан 100000 цэрэг Монголчуудтай тулалдав. 12-р сард болсон энэхүү тулалдаанд Монголчууд ялжээ. Монголчууд цааш явсаар Линь Жоу хотыг эзэлжээ. Улмаар Шар мөрний хөвөөнөөр явсаар Янчуань, Кей Мэн, Ву лахай хотуудыг эрхэндээ оруулжээ.Ен Чуан хотыг эзлэн авсны дараа түр амсхийв. 1227 оны эхээр Чингисхаан Тангудын нийслэл Яргай хотыг эзлэн авах зарлиг буулгав. Үүнийг мэдсэн Тангудын Лисян хаан Урхай хот руу очих гэж байгаад замдаа цохигдож Яргай хот руу ухарчээ. Нэгэнт бараг бүх нутгаа алдсан Тангуд улстай цаг баралгүй Чингисхаан Алтан улсын хил хязгаарыг түйвээж эхлэв. Найдлага алдсан Тангудын хаан бууж өгөхөөр Чингисхаанд бэлэг сэлтийн хамт иржээ. Чингисхаан өөрийн биеэр хүлээн авсангүй. Чингисхааны бие чилээрхэж буйд Монгол жанжин Тангудын ванг буруутгаж байжээ. Чингисхаан ч мөн Тангудын ван өөрийг нь дорд үзэж, эсэргүүцсэн тул өршөөх бодолгүй байв. тиймээс Ли Сяныг Монголчууд цаазаар авсан байна. Мөн үзэх |