Их ЗасагИх Засаг (монгол бичиг: ᠶᠡᠬᠡ 1206 онд Чингис хаан Шихихутагт "Гүр иргэний хувь хувилсныг, зарга заргалсныг хөх дэвтэрт бичиж, дэвтэрлэж ургийн ургаар хүртэл Шихихутагийн надад эетэж, ёсолж хөх бичиг цагаан цаасанд дэвтэрлэснийг бүү егүүтгэтүгэй. Егүүтгэх хүмүүн алдалтан болтугай"[1] хэмээн зарлиг болжээ. “Их засаг” хуульд хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн болон иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ. Их засаг хуулийн зарчим эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байлаа. “Их засаг” нь цэрэг иргэний төрийн шинж чанар хийгээд нүүдэлчин ахуйн өвөрмөц онцлогийг тусгасан хууль гэдгээрээ онцлогтой. Монголын түүхийн сурвалж бичгүүдэд “Их засаг тунхаглав”, “их засгаар засаглав” хэмээн тэмдэглэсэн нь бий. “Их засаг” хуулийн үндсэн бүрдэл нь 1206 онд бий болсон бөгөөд түүнээс хойш тухайн үеийн нөхцөл байдалд зохицуулан нэмэлт оруулах журмаар баяжуулж ирсэн гэж судлаачид үздэг. Шинээр хаан өргөмжлөх Их хуралдай буюу алив хэрэг заргыг шийтгэхдээ шүүх хурлын эхэнд Чингис хааны “Их засаг” хуулийг уншин сонсгодог байжээ. “Их засаг” хууль нь улс орны төрийн болон нийгэм улс орон даяар дагаж мөрдөх хэм хэмжээг заан тогтоосон байдаг. Их Монгол улсад тогтоосон хэм хэмжээ нь ард иргэдийн тайван амьдрал хийгээд хуулиа чандлан сахидаг хэв журам улс даяар тогтоож хуулийн хүрээнд амьдрах тэр л нөхцөлийг хангаж өгчээ. “Их засаг” хууль нь Их Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тусгал болж тухайн нийгмийг олон талаас нь тусган харуулсан томоохон эх сурвалж юм. Энэ хуулийн анхны эх нь бүрэн эхээрээ өвлөгдөн ирээгүй ч, Монголын нууц товчоо, Судрын чуулган, Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх, Юань улсын судар, Макризийн тэмдэглэл, Хар татарын хэргийн товч, Марко Пологийн аяны тэмдэглэл зэрэг 13-14 дүгээр зууны бичгийн эх сурвалжуудыг ашиглан тэдгээрт байгаа хаадын зарлиг, хууль зүйн заалтыг түүхчид түүвэрлэн авч сэргээх оролдлого нь түүхчдийн дунд том маргаантай сэдэв байсаар ирсэн. Гадаад холбоос
Эшлэл
|