Монголчуудын Хорезм рүү хийсэн дайралт
Хорезмын Эзэнт Улс нь 13-р зууны эхэн гэхэд Хорезмийн шах Мухаммед одоогийн өмнөд Казакстан, Киргизийн баруун өмнөд хэсэг, Ираны хагас, Узбекстан, Туркмен, Тажик, Афганы нутгийг хамарсан, өрнөөс дорно, оросоос энэтхэгийг худалдааны зангилаа, эртний соёлт хагас суурьшмал орон байв. Эх Туракина Ургенчид, өөрөө Самаркандад тус бүр засагласан, тариачид нь татвараас залхсан, Дундад азийн Хүчүлүг, Бага азийн Халифтай эв эвдэрсэн орон байв. 20 сая хүн 20 түм цэрэг Амударья, Сырдаръя мөрөн Тэнгэр уул, Кызыл-Кумын цөл зэрэг байгалийн саадтай. Мухаммед худалдааны замын нөгөө үзүүр дэх хятадыг эзлэх зорилготой байхад Чингис түрүүлж эзэлсэнд гайхаж элч худалдаачин илгээжээ. Энэ элчээр Чингис хаан өөрийгөө дорнын, шахыг өрнийн эзэн гээд эв найртайгаар худалдаа хийхийг санал болгож бэлэг хүргүүлжээ. Тэр үүнийг зөвшөөрч Чингис 450 мусульман явуулсныг 1218 он Отрар хотын Иналчуг шахыг шахамдуулан хороожээ. Гэвч Чингис хаан тэвчиж дахин элч зарсанд доромжлон буцаасан байна. ДайнЧингисийн өшөө хорсол, мөн худалдааны замыг авах гэсэн сонирхол нь давхцан дайнд бэлдэж эхэлжээ. Ингээд 1219 оны 4-р сард Чингис гол хүчээ аван Алтайг даван Эрчист очиж зусжээ. Нийт 12-15 түмэн цэрэг байсан гэдэг. Монголчууд Хар Киданаас очсон Зэвийн цэргийг Ферганаас давшуулж, гол чиглэлээ нуухын зэрэгцээ Сартуулын гол хүчийг тийш татаж, гол цохилтыг Кызыл-Кумын цөлөөс хийх, гол бэхлэлт байгаа Самаркандад Зэв, Цагаадай, Чингисийн 3 арми нийлэх бодлого барьжээ.
1220 онд Отрарыг Өгөөдэй, Цагаадай, мөн ондоо бүх цэргийн хүчээр Самаркандыг, 1221 онд Ургенчийг эзлэв. 1220 олнд Мухаммед султан Каспийн зүүн булангийн Мазандеран аралд уушигны хатгалгаар, эх Туракина нь 1233 онд монголд өөд болов. Ингэж Дундад азид хийсэн дайн дуусав. Сартуулын үлдэгдэл Желал Аддины мөрөөр Иран, Афган, Пакистан руу цөмөрч өмнөд азид дайтав. 1225 онд Чингис хаан нутагтаа ирэв. Энэ нь Тангудаас Алтан улстай хийсэн дайнаа зогсоож, Тангуд тэрсэлсэн, Мухулай Алтан улсын давшилт хориглолт орсон, Желал Аддиныг эс тооцвол Сартуул улс бүрэн мөхсөн зэрэгтэй холбоотой. Сартуулд 2 засаглал тогтсон. Мухаммед нь лалынхны дунд нэрээ алдсан, монголчуудыг хотод байлдаж чадахгүй гэж эндүүрсэн, армиа тарааж байрлуулсан, нийслэлээ орхин зугтсан зэрэг ялагдлын шалтгаан байна. Энэ дайны үрээр монголчууд газар нутгаа тэлж, Алтан улсыг дайлахад ар талаа бэхжүүлж, худалдааны зангилааг гартаа авч чадав. Мөн 5000-6000 метр өндөр уулаар аялж 600 км өргөн цөлийг гаталсан нь хүний түүхэнд гараагүй юм. Ургенчийг автуулах гэж Амударъягийн голдрилыг өөрчилснөөр 16-р зуун хүртэл энэ мөрөн Аралд биш Каспид цутгаж байжээ. Бага Ази бол 3 тивийг холбосон уулзвар эдийн засаг,цэрэг, стратегийн чухал орон зай байв. Энд ноёрхлоо тогтоосноор цааш Перс рүү дайтах нөхцөл бүрдэх байв. |