Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Тохта

Тохта
Энэ хүнийг бусад Тогтох (салаа утга)оос ялган таниарай.

Тохта буюу Тогтох (? - 1312 он) нь Алтан ордны улсын хан Мөнхтөмөрийн хүү, Бат ханы гуч, Алтан Ордын хан байлаа. 1288 онд Тохтаг үеэлүүд нь хаан ширээнээс авч хаяжээ. 1291 онд Тохта Ногай ханы тусламжтай хаан ширээгээ дахин авав. Удалгүй Тохта, Ногай хоёр тэмцэлдэж эхэлсэн. Тохта Орос дахь Ногайн нөлөөг устгахыг эрмэлзэж байсан тул 1293 онд Монголын нэгэн цэргийн удирдагч Дюденг Русь руу илгээж, 14 хотыг эвдэн сүйтгүүлжээ. 1300 онд Тохта Ногайг нэгмөсөн ялж, Ижил мөрнөөс Дон мөрөн хүртэлх газар нутгийг өөрийн харьяанд нэгтгэж чадлаа. Тэрбээр мөн Хубилай хааны ач Төмөр хааны нэр төдий эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн. Энэ үед Персийн Ил Хан улсыг Өлзийт захирч байсан бөгөөд Дува Цагадайн ханлигийн ёс төдий хан байв. Тохта хан Орост шинэ аян дайн явуулахаар зэхэж байгаад нас баржээ. Зарим сурвалжид түүнийг Ижил мөрөнд завьтайгаа живж үхсэн гэж бичжээ.

Нэмж үзэх өгүүлэл

Лавлах материал

Өмнөх
Тулабуга
Хөх ордын хаан
1291-1312
Дараах
Өзбег
Kembali kehalaman sebelumnya