Хүргэн хүү«Хүргэн хүү» — 1970 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн 11 бүлэг хар цагаан уран сайхны кино. Сономын Удвал, Долгорын Дожоодорж нарын зохиолоор Дэжидийн Жигжидийн найруулсан кино. Кино бүтсэн тухайД.Дожоодорж зохиолч зохиолын тухай дурсахдаа:-"Д.Жигжид найруулагчтай өмнө нь хамтарч кино хийж байсан тэгээд тэрээр нэг өдөр нэгдэлчдийн хөдөлгөний тухай кино хийх тухай захиалга өгсөн, түүний дагуу С.Удвалтай хамтарч бодит амьдралын түүхээс авч бичсэн зохиол юм". "Хүргэн хүү" киноны гол дүрд тоголсон Должингийн Довдон Дэмбэрийн дүрд тоглосон тухайгаа:- "Миний анхны уран сайхны кино. Тэр үед "Монгол кино нэгтгэл" одоогийн байрандаа дөнгөж орж байсан. Би ч шинэхэн ажилчин байлаа. Нэг өдөр явж байсан чинь миний ард хоёр хүн "Нөгөөдөх чинь энэ явж байна" гээд л яриад байна. Эргээд харсан чинь Жигжид найруулагч, зураглаач Цэрэн хоёр "Довдон чамтай нэг уулзаадахъя" гэлээ. Тэгээд Жигжид найруулагчийн өрөөнд орлоо. Жигжид найруулагч "Би кино хийж байгаа. Одоо дүрээ сонгож байна. Гол дүрд чи яг тохирох юм байна" гээд л намайг сонгосон. Тэр үед уран сайхны кинонд дүр сонгоно гэдэг нарийн байлаа шүү дээ. Аймаг орон нутгаар хүн хайгаад л явчихна. "Хүргэн хүү" киноны хадам аав Найдан гуайг Ховдын театраас олж ирсэн байдаг юм". Миний кинон дахь эхнэрийн дүрд олон сайхан бүсгүй ирж, пробонд орсон доо. Одоогийн гавьяат жүжигчин Бүтэд хүртэл шалгуулаад, бас л тохироогүй. Тэгж тэгж явсаар дүрд шалгуулсан 23 дахь хүнээр тэр үеийн телевизийн нэвтрүүлэгч байсан Самдангийн Батсүрэн тэнцэж байлаа. Ингэж их хайсны эцэст эхнэртэй болж, “Хүргэн хүү” киноны зураг авалт эхэлж байсан юм" хэмээн дурсан ярьсан байдаг. Киноны зураг авалт хавар эхэлж байсан. Мал ид төллөж байлаа. Цас, шуурга гэж жигтэйхэн. Дээр нь Шижрийн давааны тэнд “Царцаа ногоон онгоц” аваачаад салхи тавьж байжээ. Онгоцны ард хэдэн залуучууд хүрзээр бууцны өтгө, цас шидэж "хиймэл шуурга" болгож байжээ. 1969/1970 оны шинэ жилээр “Кино үйлдвэр” “Хүргэн хүү”-г ажилчиддаа анх үзүүлж байжээ. Киноны уран бүтээлчид:
Гол дүрүүдэд:
Оролцон тоглогчид:Д.Долгоржав, Л.Лувсан, Дагва-Очирын Элбэгсайхан, У.Осор, Б.Содном, Д.Нямаа, Д.Цэрэнсодном, Б.Санги Киноны агуулга1960-аад оны Монгол Улсын социализмын үед нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан үед хүмүүсийн ухамсарын өөрчлөлт, улсын болон хувийн өмчийн сэтгэлгээний зөрөөг Жамц "баян"-ы гэр бүл, хүргэн Дэмбэрэлийн харьцаагаар дамжүүлан үзүүлсэн ахуйн драм. |