Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Гэнэнгийн Цэрэн

Гэнэнгийн Цэрэн (Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт 1930 онд төрсөн-2000 онд нас барсан)- Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, кино зураглаач.

1947 онд 7-р ангиа төгсөөд МУИС-ийн бэлтгэл ангид 2 жил суралцан Зоотехникийн 2-р курст суралцаж байхад нь 1951 оны эхээр Монголкино үйлдвэр “Монгол улс” хэмээх өнгө, будагтай том хэмжээний кино хийхээр ЗХУ-аас хэсэг хүмүүс ирсэн, бас энэ ажилдаа хүн амьтан авах юм гэнэ гэсэн яриа сонсож, бага наснаасаа сэтгэлдээ тээж явсан киноны тухай бодол нь гэнýт сэргэж кино үйлдвэрт хүргэжээ.  Зорьсон хэрэг бүтэх болсонд баярлаж сурч байсан их сургуулиасаа гарч ЗХУ-аас ирсэн зураглаач П.Яцуны дагалдан болж дөрвөн сар гаруй хамт ажиллажээ. 

1955 оноос  Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Д.Жигжидэд дагалдуулах тушаал гарч түүний багын мөрөөдөл биелэх эхлэл болсон байна.

Г.Цэрэн 1956-1961 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг кино зураглаачийн мэргэжлээр профессор Л.В.Косматовын  урланд суралцан төгсжээ. Тэрээр баримтат тэр дундаа кино мэдээнд ажиллана гэдэг зураглаачийн сэтгэн бодох чадвар, авхаалж самбаа, тэвчээрийг ямагт шалгасан, ёстой биеэ дайчилж ихийг сурах мэдрэмжийг цаг хүлээлгүй шаардаж, амьдралын гүнд орж, олон янзын хүмүүстэй учирч танилцах боломжийг олгодгоос залхуурал, хоцрогдолд хүргэдэггүй гэж өөрийн шавь нартаа болон залуу зураглаач нарт чухалчлан захиж сануулдаг байв. Тэрээр театрын тайзны арын дэлгэцийг диапозитив ашиглан хийх аргыг анх нэвтрүүлж байсан юм.

Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургуулиудад багшилж, залгамж халаагаа бэлтгэж байсан. Г.Цэрэнгийн уран бүтээлийг үнэлэн 1981 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.

Зураглаачийн бүтээлүүд

Уран сайхны кино:

Баримтат кино:

  • Баярт уулзалт – 1957 он
  • Хөнгөн атлетик – 1957 он
  • 36-н жилийн ой – 1957 он
  • Энэтхэгийн зочин – 1957 он
  • Дуулвал дуу нэг – 1958 он
  • Улаанбаатар – 1960 он
  • Амьдралын цуурай – 1964 он
  • Аж үйлдвэрийн комбинатын 34-н жилийн ой – 1964 он
  • Зөвлөлтийн Праламентийн төлөөлөгчид – 1964 он
  • Майлын хаан – 1965 он
  • Зудын тухай – 1965 он
  • Усны үер – 1967 он
  • Уран нугараач  Норовсамбуу – 1967 он
  • ЗХУ-н Ардын бүжгийн эрдмийн чуулгынхан манай оронд  – 1974 он
  • Манай орны нэг өдөр – 1974 он
  • Ю.Цэдэнбал дарга Унгарт айчилсан нь – 1974 он
  • Ю.Цэдэнбал  Югистлавт – 1974 он
  • Ардын эрхт монгол улс – 1974 он
  • Намын 17-р их хурал – 1976 он
  • Манай эрхэм зочин Хенрих Ябленский – 1975 он
  • Октъябр манай баяр – 1978 он
  • ЗСБНХУ-н Соёлын өдрүүд манай оронд – 1978 он
  • Ардын хувьсгалын 58н жилийн ой – 1979 он
  • Буддистууд энх тайваны төлөө – 1979 он
  • Их говийн зоригтны нутгаар – 1980 он
  • Манай нам засгийн төлөөлөгчид БНАЛАУ-д айлчилсан нь *- 1980 он
  • Манай нам засгийн төлөөлөгчид Вьетнам  улсад айлчилсан нь – 1980 он
  • Манай нам засгийн төлөөлөгчид Комбуж  улсад айлчилсан нь – 1980 он
  • БНАГУ-н сайд нарын зөвлөлинй дарга нөхөр Вили-Штоф манай оронд – 1980 он
  • МАХН-н 18-р их хурал – 1981 он
  • Монгол их анд нөхөр – 1981 он
  • Цог жавхлангын баяр – 1982 он
  • Бүхнийг хүүхдийн төлөө – 1984 он
  • Яагаад үүнийг хориглодог вэ – 1985 он
  • Булчин цайх өвнөөс ёэргийл- 1986 он
Kembali kehalaman sebelumnya