Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Түдэвийн Цэвээнжав

Түдэвийн Цэвээнжав
Төрсөн1916 он
Монгол улс, одооны Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин
Идэвхтэй1944 - 1974 он

Түдэвийн Цэвээнжав (1916 онд өнөөгийн Дорнод аймгийн Матад суманд төрсөн-1974 онд Улаанбаатар хотод нас барсан) —БНМАУ-ын Гавьяат жүжигчин цол 1956 онд хүртсэн. Монголын тайз, дэлгэцийн жүжигчин.

Намтар

  • 1939-1943 онд Улаанбаатар хотод гар үйлдвэрийн артельд ажилчин,
  • 1943-1944 онд урлагийн сургуульд суралцаж төгсөөд
  • Улсын төв театр, Улсын драмын театрт нас эцэслэтлээ жүжигчнээр ажиллажээ. Тоглох явцад харилцаагаа хүнд сайн өгдөг, хүнээс ч хүлээж авах юмаа авч чаддаг, хэтрүүлэг, чимэглэлийг эгзгийг нь тааруулж үнэмшилтэй хийдэг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, дүрийнхээ сэтгэлийн гүнд орж чаддаг, шогч инээдмийн чадварлаг жүжигчин байжээ.

Бүтээсэн дүрүүд

Тайзны бүтээл

Анх “Цогийн идэр нас”-ын Аюушийн дүрийг бүтээж урлагийн гараагаа эхэлснээс хойш

  • Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Пагма,
  • Ш.Цэрэнгийн “Будамшуу”-гийн Пиглай,
  • А.Корнейчукийн “Платон Кречет”-ийн Рахиповна,
  • Гилийн “Строконецийн хөөрөгт цоорч”-ийн Кордулла,
  • А.Островскийн “Аянга”-ын Кабанова,
  • Дэн И-гийн “Буурал бүсгүй”-н Хуан Му,

Дэлгэцийн бүтээл

  • 1954 онд Ц.Зандраагийн “Шинэ жил” киноны Долгор,

Хүртсэн цол, шан

Эх сурвалж

Kembali kehalaman sebelumnya