Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Долгорын Дожоодорж

Долгорын Дожоодорж (Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт 1930 онд төрсөн-2012 онд Улаанбаатар хотод нас барсан) -Монголын зохиолч, алдартай жүжиг, киноны зохиолч, сэтгүүлч.

Д.Дожоодорж 1951 онд Дотоод явдалын яамны төв сургуулийг хуульч мэргэжлээр, 1961 онд ЗХУ-д БХКУДС-ийг кино зохиолч мэргэжлээр тус тус төгсчээ.

Д.Дожоодорж 1949 оноос эхлэн уран зохиолын ажил хийж хүүхэд багачуудад зориулан «Манай үеийн баатрууд», «Ямаан дах нөмөрсөн хүн», «Нэг ширээний хоёр» зэрэг ном хэвлүүлжээ.

Кино үйлдвэр болон үндэсний телевизэд олон жил зохиолч, редактороор ажиллахдаа олон кино, жүжиг бичсэний зөвхөн уран сайхны кинонууд нь:

1961 онд ЗХУ-д Киноны Дээд сургууль төгсөж ирээд "Улаанбаатарт байгаа миний аавд" киноны зохиол,

1961 он "Үүрээр", 1963 он "Аман хуур", 1966 он "Үер", 1970 он "Хүргэн хүү", 1980 он "Өнөр бүл", 1985 он "Намрын халуун өдрүүд", 1985 он "Бид мартахгүй"

1993 он "Хойлогийн мөрөөр" зэрэг кинонуудын зохиолыг бичжээ.

Гэр бүл

Эхнэр Х.Нарантуяа, ууган хүү Д.Эрдэнэбилэг, удаах охин нь АНУ-д амьдарч байгаа.

Kembali kehalaman sebelumnya