Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Дагва-Очирын Элбэгсайхан

Дагвын Элбэгсайхан (Булган аймгийн Хангал суманд 1939 онд төрсөн-2003 онд нас барсан) -Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, кино жүжигчин бөгөөд киноны алдарт дуу оруулагч, найруулагч.

Намтар

Кино үйлдвэрийн дууны тасагт техникч хийгээд жил гаруй ажиллаж байтал Монгол Улсын Багшийн их сургуульд Кино драмын анги нээхээр болж тэрээр 100 гаруй хүүхэд шалгуулснаас зургаад тэнцэн тус сургуулийн Кино драмын ангийн анхны оюутны нэг болсон байна.

1959-1963 онд УБДС-ийн кино, драмын ангийг Б.Жамсран найруулагч төгсөх курсийн оюутан байхад нь “Аман хуур” киноны Төмөрийн дүрд тоглох санал тавихад уухайн тас зөвшөөрч, уг бүтээлээрээ дипломоо онц дүнтэй хамгаалсан гэнэ.

Д.Элбэгсайхан Монголкино үйлдвэрт орчуулгын киноны жүжигчнээр ажиллаад удаагүй байхдаа ЗХУ-ын “Илд бамбай” гэж 4 анги том киноны гол дүрийн дууг оруулсан нь түүнд хамгийн том сургууль болсон юм. Д.Элбэгсайхан орчуулгын 590 гаруй кинонд  дуу оруулж мөн  монголын уран сайхны кинонд дуу оруулах тоглолтыг дагнан хийж байсны дээр монголын уран сайхны олон кинонд дүр бүтээж үзэгч олны талархлыг хүлээжээ. 1993-2003 он хүртэл МҮОНТ-ын орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж олон зуун кинонд дуу оруулсан байсан.

Тоглосон кинонууд

Kembali kehalaman sebelumnya