Банзарын Дамчаа
Банзарын Дамчаа (1932 - 2009 оны 6 сарын 24) нь Монгол улсын ардын жүжигчин цолтой кино жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин байсан юм. НамтарБанзарын Дамчаа 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар (одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сум)-т төржээ. Түүний эцэг Банзар нь цуур сайхан татдаг, гарын ур дүйтэй хүн байжээ. Б.Дамчаа урианхай удмын хүн. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистийн курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд анхлан бүжигчнээр орж яваандаа жүжигчин, дууны багш болсон байна. 1968-1990 онд Монгол Кино Үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн Бэрс дээд сургууль, 1998-1999 онд Кино урлагийн дээд сургуульд багшаар тус тус ажиллаж байв. Түүний 1985 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 2007 оны 11 сарын 26-нд Монгол улсын Ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан байна. Мөн Монгол хэв маяг бүхий поп урлагийн эхлэлийг тавилцсан дуучдын нэг билээ. Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер. Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай 2009 оны 06 сарын 24-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. БүтээлүүдКиноны дүрүүд
Боолын гэрээ-УИХ-ын гишүүн Найруулсан кинонууд
Дуу
|