Эрэгзэнгийн Чойдог (1926 - 1988) нь Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч юм.
Намтар
Э.Чойдогийн 1926 оны аравдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод мэндлэхэд эцэг Цагаан, эх Эрэгзэн нь Батчулуун гэж нэр хайрласан гэдэг. Гэвч багадаа хүндээр өвдөхөд нэгэн лам нэр нь хүндэдсэн гэх “онош” тавьж солиулсан аж. (Энэ нэрийг хожим ууган хүүдээ өгсөн) Бага насанд нь аав нь өнгөрсөн тул ээжээрээ овоглосон байна.
1937 онд Дотоод яамны бага сургууль байгуулагдахад элсэн орсон. 1940-1942 онд Уран сайхны сургуульд (одоогийн Хөгжим бүжгийн коллеж) сурч, Улсын төв театрт 1949 он хүртэл хөгжимчнөөр ажиллаад 1952 он хүртэл Дорнод аймгийн театрт хөгжмийн багш хийжээ. Үүний дараа Улсын хөгжмийн драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад 1953-1956 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагч болж 1961 он хүртэл Москвагийн хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид М.Чулаки багшийн удирдлага дор суралцсан байна.
Ийн Ховд аймгийн театрт жил гаруй хөгжмийн багш хийж, ЗХУ-д диплом хамгаалаад Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт 1967 он хүртэл ажилласан аж. Улсын ардын дуу, бүжгийн чуулгад 1981 он хүртэл удирдаач хийж, 1981-1988 онд Дархан хотын “Залуучууд” театрт хөгжмийн багшаар ажилласан байна.
Шагнал
Бүтээлүүд
“Монголын сайхан орон” баримтат киног 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан "Монгол кино" үйлдвэр, БНАГУ-ын “Дефа” кино үйлдвэртэй хамтран бүтээжээ. Энэ киноны хөгжим нь бие даасан симфони зохиолтой эн тэнцэхүйц шилдэг туурвил бөгөөд Э.Чойдогийн төрийн шагнал хүртсэн бүтээлийнх нь нэг нь юм.
Дуурь, хөгжимт драм
- "Эрдэнийн Дорж" 1950 он
- "Алтан ай" 1950 он
- "Ариунзул’ дуурь" 1966 он
- "Хаш цагаан өргөө" 1981 он
- "Дөшин жирмийнхэн"
Бүжгэн жүжиг
- "Шарилжин дундах цэцэг" (Ч.Нацагдоржийн зохиол) 1965 он
- "Мөнхийн найрамдал" 1968 он
- "Хөгжмийн эгшиг" 1973 он
- "Мөнгөн залаа" 1979 он
- "Чойжид дагина"
Хөгжмийн бүтээл
- "Монголын сайхан орон" симфони чуулбар 1954 он
- "Хөдөлмөрийн нэг өдөр" симфони чуулбар 1958 он
- "Ардын баяр" удиртгал 1962 он
- "Найрамдал" удиртгал 1962 он
- "Бүжгийн чуулбар" 1974 он
- "Улаанбаатарын өглөө" симфони найраглал 1975 он
- "Шивээ хиагтын ялалт" удиртгал 1986 он
Киноны хөгжим
Ардын хөгжимд зориулсан бүтээл
- "Ардын дууны цоморлиг" 1955 он
- Монголын ардын дууны сэдэвт удиртгал 1962 он
- "Хөдөө нутгийн үзэсгэлэн" удиртгал 1985 он
- "Нарлаг эх орон" чуулбар 1985 он
- "Хүлгийн хурдаар" удиртгал 1987 он
Цөөхүүл хөгжмийн бүтээл
- Монгол бүжиг 1950 он
- Төгөлдөр хуурын прелюди 1958 он
- Монгол ардын 3 дуу төгөлдөр хууртай 1958 он
- Хийлийн гоцлол төгөлдөр хууртай 1959 он
- Велончель(морин хийл) гоцлол төгөлдөр хууртай 1960 он
- Хийлийн гоцлол төгөлдөр хууртай 1961 он
- Төгөлдөр хуурийн 4 перлюди 1961 он
- Чавхдаст хөгжмийн дөрвөл (4 ангитай) 1961 он
- Төгөлдөр хуурт зориулсан хувилбар аяз 1962 он
- Ятга хуучирын аяз 1963 он
- Чавхдаст хөгжмийн гурвал 1964 он
- Үндэсний цөөхүүлд зориулсан дөрвөл аяз 1960-1970 он
- Шудрага гоцлол төгөлдөр хууртай 1971 он
- Mорин хуурын гоцлол 1971 он
- Ёочингын гоцлол төгөлдөр хууртай 1978 он
- Морин хуурын гоцлол ардын найрал хөгжимтэй 1979 он
- Ардын дууны найрууллага ардын цөөхүүл хөгжимд 1983 он
- Mорин хуурын чуулга төгөлдөр хууртай 1985 он
- "Хөгжилын зам" ардын хөгжмийн цөөхүүл 1986 он
- Ятгын чуулганд зориулсан аяз төгөлдөр хуурын прелюди 1986 он
Бүжгийн хөгжим
- Молдав, Орос, Болгар, Польш, Унгар, Гүрж, Барга бүжиг 1950 он
- Солонгос, Дорно зүгийн, Үзэмчин, "Баатруудын бүжиг", "Эсгийчин" 1951 он
- "Халх" (Лувсангомбо эх дэглэлт) 1951 он
- "Ардын баяр" |чуулбар|, "Малчин", "Дөрвөд" бүжиг 1952 он
- "Торгууд" (Радгаа эх дэглэлт) 1952 он
- Буриад, Зүүн Монголын бүжгийн чуулбар 1953 он
- "Баруун монгол бүжгийн чуулбар" (Лувсангомбо эх дэглэлт) 1954 он
- "Говийн залуус" (Гүрбазар) 1954 он
- "Эрийн гурван наадам" (Ц.Сэвжидийн дэглэлт) 1955 он
- "Охидын уянга" 1968 он
- "Охид" 1971 он
- "Жалам хар" (Ц.Сэвжидийн дэглэлт) 1972 он
- "Аягатай бүжиг" (Ц.Сэвжидийн дэглэлт) 1981 он
зэрэг 60 гаруй бүжгийн хөгжим
Дуу
- "Миний ээж" (А.Дандий-Ядам)
- "Малчин" (Д.Авирмэд) 1950 он
- "Д.Сүхбаатарын магтуу" 1951 он
- "Намын тухай дуу" (Ч.Лхамсүрэн) 1954 он
- "Хэрлэн" (Д.Лувсаншарав) 1957 он
- "Наран дурьтгал эх орон" (Ш.Дашдооров) 1974 он
- "Саальчин бүсгүй" (Л.Дагвадорж) 1975 он
- "Энхийн саруул өргөө" (С.Сүрэнжав) 1983 он
- "Миний сайхан ээж" (Ч.Чимэд)