Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Марко Поло

Марко Поло
Марко Поло
Аяллын газрын зураг

Марко Поло (Итали: Marco Polo, 1254 он орчим Венецид төрж, 1324 оны 1-р сарын 8-нд Венецид нас барсан) Итали улсын Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү, Ази тив рүү аялж дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугуу аялагчдын нэг билээ. Тэрбээр өөрийн эцэг Николло, авга ах Матео нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрх дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялан явж, өөрийн үзсэн харсан бүхнээ нэгтгэн 1298 онд франц хэлээр "Орчлонгийн элдэв сонин" (франц. Livres des merveilles du monde, англи.The Travels of Marco Polo) гэдэг ном туурвисан нь тэр үедээ шинэ нээлт болсон үйл явдал болжээ. Ялангуяа тэрбээр Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал, зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж үлдээжээ. Энэ ном газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж, эдүгээ хүртэл эрдэмтэд судлаачид болон уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ.

Намтар

Марко Поло 1254 онд Венецид төрсөн боловч яг төрсөн он сар өдөр, газар нь архивт тодорхойгүй байна. "Орчлонгийн элдэв сонин буюу "Марко Пологийн аялал" номонд Марко Пологийн Венецийн гэр бүл, түүний Венецид төрсөн тухай зарим үндсэн мэдээллийг агуулдаг; Маркогийн эцэг, аялагч худалдаачин Никколо Поло 1269 онд төрөлх Венец дэх гэр бүлтэйгээ уулзахаар буцаж ирэхэд түүний жирэмсэн болсон эхнэр нь нас барж, 15 настай хүүгээ Марко гэж нэрлээд үлдээсэн болохыг олж мэдсэн гэж уг номонд бичжээ.

Марко Полог 15 нас хүрэхээс өмнөх бага насны тухай мэдээлэл бага байдаг ч Венецид өнгөрөөсөн байж магадгүй юм. Энэ хооронд Марко Пологийн эх нас барж, нагац эгч, авга ах хоёрынхоо гар дээр өссөн байсан гэдэг. Тэрээр гадаад валют зэрэг худалдааны чиглэлээр суралцаж, ачааны хөлөг онгоцыг үнэлэх, залах зэрэг боловсрол эзэмшсэн байна. Тэр бараг латин хэл сураагүй. Түүний эцэг хожим Флорадис Полотой (анх Тревисан овогтой байсан) гэрлэсэн.

1269 онд Никколо, Маффео нар Венец дэх гэр бүлдээ буцаж ирээд залуу Маркотой анх уулзсан. 1271 онд Доге Лоренцо Тиепологийн үед Марко Поло (арван долоон настай) эцэг болон авга ахын хамт Ази руу аялж, дараа нь Марко өөрийн номондоо дурдсан юм.

Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" номоо, тэр үед Бүгд Найрамдах засагтай байсан Венец, Генуя хоёр хот улсын хооронд болсон хямралдааны үеэр баривчлагдаж, Генуя хотын шоронд сууж байхдаа нэгэн тасалгаанд хамт хоригдож байсан итали гаралтай Пиза хотын Рустачино буюу Рустикеллод ярьж өгч номоо бичүүлсэн гэдэг. 1298 онд Марко Поло шоронгоос суллагдаж, 1299 онд буцаж төрөлх Венец хотдоо ирээд дунд зэргийн амьжиргаатай аж төрж байгаад 1324 онд нас баржээ. Марко Поло уг номоо өөрөө шууд найруулан бичээгүй, тэрээр итали хэлээр буюу латинаар ярьж Рустачино нь францаар буулгасан гэж ярьдаг тул зарим газарт утга санаа үг хэллэг нь давтагдсан байдаг бөгөөд зарим утга санаа буруу буусан гэж судлаачид үздэг. Энэ нь түүний номын өвөрмөц тал юм.1323 онд Поло өвчний улмаас хэвтэрт оржээ. 1324 оны 1-р сарын 8-нд эмч нар түүнийг эдгээх гэж оролдсон ч Поло засал авсангүй. Гэрээслэлийг бичиж, гэрчлэхийн тулд түүний гэр бүлийнхэн Сан Прокологийн тахилч Жованни Гиустинанигааг гуйжээ. Түүний эхнэр Доната болон гурван охиноо хамтран гүйцэтгэгчээр томилсон байна. Сүм өөрийн өмчийн зарим хэсгийг хуулиар авах эрхтэй байсан. Тэр үүнийг зөвшөөрч, оршуулахыг хүссэн газар болох Сан Лоренцогийн хийдэд нэмэлт мөнгө төлөх болжээ. Тэрээр мөн Азиас өөртэй нь хамт явсан байж магадгүй, Татар зарц Петрт Венецийн денар болох 00 лир гэрээсэлсэн байна.

Марко Пологийн аялал

Марко Поло өөрөө зохиолч биш байсан хэдий ч гар бичмэл нь түүний номын орчуулгуудыг мөн ойлгомжтой болгохоор тэмдэглэл нэмж бусад олон тооны орчуулгуудыг хослуулж хэвлүүлсэн. Жишээлбэл: Хенри Юль орчуулсан байсан: Бусад орчуулгуудыг Моул болон Пауль нар 1938 онд 50-иас илүү хувийн мэдээллийг 1932 онд Толедогийн Катурал номын сангаас олж хэвлэн гаргасан байсан юм. Ойролцоогоор 150 хувилбар бүхий алдаатай орчуулгуудыг хэвлэлийн машины тусламжтайгаар хэвлэн гаргасан. Мөн Марко Поло түүний найз Растичелтэй хамт өнгөрүүлсэн дурсамжийн тухай ярьж байсан. Растичелл зохиолдоо өрнөдийн худалдаачны тухай бичдэг байсан байна. Түүний гол зорилго нь магадгүй өрнөдийн худалдаачны тухай гарын авлага, ном бичиж туурвих явдал байсан гэдэг.

Марко Пологийн аяллын бүтээлүүд байдаг, тухайлбал:

  • Brian Oswald Donn-Byrne's Messer Marco Polo (1921)
  • Italo Calvino's novel Invisible Cities (1972),
  • Gary Jennings' novel The Journeyer (1984)
  • Avram Davidson's novel (written with Grania Davis) Marco Polo and the Sleeping Beauty (1988),
  • James Rollins' SIGMA Force Book 4: The Judas Strain (2007).

Монголд

Монгол Улсын нийслэлд Марко Пологийн хөшөө байдаг.

2024 оны 11-р сарын 16-17-нд Марко Пологийн 700 жилийн ойд зориулж "Марко Поло, Хубилай хаан, монголчууд" сэдэвт үзэсгэлэн Улаанбаатар хотын Чингис хаан музейд болсон.

Ном зүй

Эшлэл

 Commons: Marco Polo – Викимедиа дуу дүрсний сан
Kembali kehalaman sebelumnya