Зүчи
Зүчи (Нэрийн зөв хэлбэр нь Жочи) (1180 оны орчим – 1226/1227) нь Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан болон их хатан Бөртэ нарын дундаас төрсөн дөрвөн хүүгийн ууган нь юм. НамтарЗүчийн бага нас, залуу нас хэрхэн өнгөрсөн тухай мэдээлэл бага байдаг. Дундад зууны үеийн түүхүүдэд түүний нэр хорин таван настай байхад нь дурдагдан гардаг. “Монголын Нууц Товчоон”-д өгүүлснээр Чингис хаан 1207 онд Зүчийг баруун гарын цэргээ толгойлуулж Байгал нуурын баруун талын нутаг руу илгээж, тэдгээр ойд амьдардаг овог аймгуудыг байлдан дагуулж байжээ. Тэлэнгут, Урсут зэрэг ойн ард түмэн тулалдаанд оролцохгүйгээр Монгол хааны ноёрхлыг хүлээн зөвшөөрч Зүчид дагаар оржээ. Зүчийн цэргийн шахалтаар Енисей Киргизүүд дагаар орж, үүний дараа Киргизийн ноёнууд Зүчид ирж цагаан шонхор, цагаан морь, цагаан булга бэлэглэж байсан байна. Улмаар 1211-1217 оны орчимд Алтан улстай хийсэн аян дайнд оролцож явсан. 1218 онд Киргиз, Хорь Түмэдийн бослогыг дарсан. Улмаар 1219-1225 оны хооронд Хорезмыг дайлахад оролцжээ. Чингис хаан нутаг буцах болоход түүнд цэрэг таслан өгөөд Эрчис мөрнөөс баруун тийш бүх газрыг өгч, дайлуулах зарлиг буулгасан байдаг. Гэхдээ тэрбээр өвчиний учир 1225-1226 оны орчимд нас нөгчсөн. Гэр бүлЭцэг: Чингис хаан Эх: Бөртэ хатан Хатад: Хонгирадын Сархан хатан: Хонгирадын Даритай ноёны охин. Хонгирадын Ухаа үжин: Хонгирадын Элчи ноён охин. Хөвгүүд: Зүчи дор хаяж 14 хүү[1], нэг охинтой байв. Өөр эх сурвалжид Зүчийг 40 орчим хүүтэй байсан гэдэг.[2]
Зүчийн нэг охин нь Алмаликийн захирагч Чарлүктэй гэрлэжээ. Зүчи ханы үр удам
Эшлэл
|