Эзэн хорооЭзэн Хороо (монгол бичиг: ᠡᠵᠡᠨ ᠬᠤᠷᠤᠭᠠ) гэдэг нь Чингис хаан болон түүний дөрвөн хатдын сүнс, сүлдийг тахидаг тахилгын онгон бөгөөд, заримдаа "Чингис хааны онгон" (ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨᠤ ТүүхЧингис хаан 1227 онд Тангуд улсыг мөхөөгөөд 8 дугаар сард нь нас нөгчихөд алтан шарилыг нь хамгаалан монголын уламжлалт ёсны дагуу эх нутагт нь хүргэн явах зам зуур Ордосын Мунын хөөвөр гэдэг газар шарил ачсан тэрэг саатсанд, Сөнидийн Гилгүдэй баатар тэрэгний өмнө өчил өчсөнд тэрэгний дугуй шавраас гарахад Чингис хааны өмссөн цамц, өргөө гэр, өрөөсөн оймс зэргийг тэнд онголж Чингис хааны шүтээн тахилгын онгон анх үүсэн байгуулж “ерөнхий шүтээн” гэж нэрлэх болжээ. Чингис хааны жинхэнэ шарилийг Бурхан Халдуны өвөр Хүрэлхү гэдэг газар оршуулж хамаг улсын шүтээн болгон тахисан байна. Өгэдэй хааны үед Хархорумд тахилгын ордон байгуулж, нэгэн удаа тахихдаа ноёдын дөчин гоо охидыг сонгож Эзэн Богдын араас дагуулж оршуулсан тахилгын зан үйл болжээ. Хубилай хааны үед Шанду хотын Бумбатын хөндий гэдэг газар тахилга үйлдэж байжээ.[баримт хэрэгтэй] Дараа нь Дайду нийслэл хотод дээдсийн тахилгын 8 сүм байгуулж Есүхэй баатар тэргүүтэй өвөг дээдэстээ шүтлэгийн ордон байгуулсныг "Найман цагаан ордон" гэж нэрлэх болсон нь яваандаа "Найман цагаан гэр", "Цагаан гэр", "Эзний найман цагаан гэр", "Эзэн Хороо" хэмээх нэрс үүсэх үндэс болсон. Юань Улсын үед "Чингис хааны дөрвөн их орд", "Найман цагаан орд" гэдэг нь хоёр тусдаа байгууламж байсан. Чингис хааны дөрвөн их ордос нь Хархорум төвтэй Монгол нутагт байсан бөгөөд алтан ургийн жинь ван цолтой ханхүү нар монгол нутгийг захирахаас гадна уг дөрвөн ордын тахилга, хятад нутаг дахь соёрхолын газраас ирэх татварын эд бараа, мөнгөнд хяналт тавих, зарцуулах үүрэгтэйгээр ерөнхийд нь хариуцдаг байсан. Харин Найман цагаан орд хэмээх нь Дайду хотод Хубилай хааны байгуулсан хятад, монгол ёсыг хольсон өвөг дээдсийн тахилгын сүм юм. 1292 онд Хубилай хааны зарлигаар ач хөвгүүн Гамалад жинь ван цол өгөхдөө "...Чингис хааны дөрвөн их орд, цэрэг морь, Монгол улсын бүх газрыг..."[6] захируулан суулгажээ. Юань улсын сударт дөрвөн их ордост их хэмжээний мөнгө, торго тусламжаар өгч байсан тэмдэглэл цөөн удаа тэмдэглэжээ. Найман цагаан ордыг 1263-1266 онд дараах найман гэр өргөөтэй байгуулахдаа дараах байдалтай байв.
Юань Улсын сүүлээр олон хаад хатад солигдсоор анхны найман цагаан гэрээс гадна нэмж 10 гаруй хаадын орд гэр бүхий тахилын онгон байгуулагдсан. 1368 онд Юань Улс мөхөж монголчууд Бээжингээс ухран уугуул нутагтаа буцснаас хойш Найман цагаан гэр, Дөрвөн их орд хоёр нь нэгдэж нэг бүтэцд хамаарах болсон. 1439 он хүртэл 70 гаруй жилд Найман цагаан гэрийн тухай мэдээ сураг алдарснаа Тогоон тайш бүх Монголыг дахин нэгтгэсний дараа Найман цагаан гэрт ирж тахилга хийн, Монголын хаан болохоор горилоод алагдаж байгаа тухай Алтан товч, Эрдэнийн товч зэрэг сурвалжид гардаг. Чухам энэ үеэс Монголын хаан сэнтийд залрах ёслолыг Чингис хааны онгон шүтээний өмнө зохион байгуулж, хаан цолоо баталгаажуулдаг ёс 1636 он хүртэл мөрдөгдөж байсан. Монгол нутагт ирсэн Найман цагаан ордосоос Чингис хаан, 4 их хатдын цомцог ордон үлдэснийг нийлүүлж, Ордос түмэн хариуцан тахисаар байжээ. XVI зууны эхэн Даян хааны үед Монголын ноёрхлын төв дахин говийн өмнө шилжихэд Ордос түмэн дагалдаж, Хатан голын Бортохойд нутаглахад Эзэн Хороо зэрэг олон шүтээн, өнөөгийн нутагт ирж нутаглах болов. Чингис хааны Найман цагаан орд зэрэг шүтээн нь тухайн үед Ордосын Арвас, Алаг уул, Харгуна ханы өвөр, Вангийн голын Их зуу зэрэг олон газраар нүүн шилжиж 1649 онд Ордос зүүн гарын дундад хошууны (бас Жүн вангийн хошуу гэдэг) Баянцанхагийн голын хөвөөнд хадгалан тахижээ. Түүнээс хойш энэ газрыг "Эзэн хороо" хэмээн нэрлэх болсон байна. БНХАУ байгуулагдсны дараа 1959 онд уг газарт Эзэн Хороо хошуу хэмээх засаг захиргааны нэгж байгуулжээ. 1955 онд уг газарт Чингис хааны онгон хэмээх шүтээн онгоны барилга баригдаж нүүж орсон. жил бүр дөрвөн цагийн тахилга үйлддэг болсон байна. БүтэцАлбан тушаалтан14-17-р зуунд Эзэн Богдын онгоныг тахигч Ордос түмнийг жонон захирах тул ерөнхий эзэн болж, онгоны өдөр тутмын үйлийг тайш, чинсан, хонжин, ерөөлч, тахилч, туульч зэрэг сул тушаалтад бусад дархадаа хариуцаж байсан. Дархад хэмээх нь онгоны өдөр тутмын тахил тайлгыг хариуцдаг тахилчид, тэдний өрх гэр бүл, хамгаалан сахигчдыг үеийн үед татвар гувчуураас чөлөөлж, зөвхөн Эзэн Богдын онгонд үйлчлэх тул дархалсан нь ийм нэр үүсэхэд нөлөөлсөн. Анх олон тоотой байсан ч, манжийн эрхшээлд орсны дараа тэдний тоог 500 өрх айлаар тогтоож, манжийн төрийн алба татвараас чөлөөлжээ. Жонон цол нь манжаас өмнө улс төрийн эрх мэдэлтэй чухал цол, албан тушаал байснаа Манжид дагаар орсноос хойш билэгдэлийн шинжтэй сул цол болж хувираад, хэн томилохыг Монгол журганаас тогтоодог болжээ. Соёрхолын газарЧингис хааны дөрвөн их ордын соёрхолын газраас жил бүр тодорхой тооны мөнгө, торго даавуу ирдэг байсан.
Мөн эдгээрээс гадна Дайду, Шанду, Баодин, Хэдун, Жуожоу, Тай-ань зэрэг газарт дөрвөн их ордод мөнгө, будаа тутарга, торго мяндас даавуу, архи дарс зэргийг үйлдэх жижиг үйлдвэрүүд олон тоогоор байжээ. Дөрвөн цагийн хуримЧингис хааны онгоны тахилын хамгийн чухал зүйлийн нэг нь Хубилай хааны үед зохиож, Алтан ханы үед засагдсан "Арван Буянт Номын Цагаан Түүх" зохиолд "Дөрвөн цагийн хурим" хэмээх эртний монголын цаг тооллын дагуу хийх ёслолыг зохиосон нь онгоны тахил тайлгыг хийх баримжааг олгодог.
Эзэн Хороонд ямар зүйлийг тахихаас шалтгаалж олон төрлийн тахилга үйлддэг. Цагаан, Хар сүлдийг тахих бол сүлдийн тахилга, Мялгаалгийн тахилга, Их бага Жигий, 7 бурхан одны тахилга, галын тахилга, Цахар усан шүтээний алаг сүлдийн тахилга зэрэг тахилга хийж байсан. Ингэхдээ юу тахиж байгаагаас шалтгаалж, хар цагаан сүлдийн сан, гарилын өчиг зэрэг төрөл бүрийн ерөөл магтаалыг цээжээр уншиж байсан. Эшлэл
|