Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Тоорил хан

Тоорил ван хан
Хэрэйдийн хан
Хаанчлал116?-1203
Бүтэн нэрТогорил
Өнгөрсөн огноо1203 он
Өнгөрсөн газарНэхүн Усун[1]
ӨмнөхКуржакуз Буюруг хан
УдаахХэрэйдийн ханлиг мөхсөн
Хүүхэднялх Сэнгүм, Уйку[2]
ЭцэгКуржакуз Буюруг хан
ЭхИлма хатан
Ургийн овогХэрэйд

Тоорил хан (115? - 1203) бол Монголын тал нутагт Орхон гол, Туул голын сав газар, Хангайн нуруугаар төвлөрч нүүдэллэж байсан Хэрэйдийн ханлигийг 1160-аад оноос 1203 оныг хүртэл захирч байсан сүүлчийн хан юм. Куржакуз Буюруг хан, Илма хатан хоёрын дундаас төрсөн. Тоорил хан нь Чингис хааны эцэг Есүхэй баатартай тангараг тавьсан анд байсан бөгөөд сүүлд Тэмүжиний хуурай эцэг, холбоотон нь болжээ. 12-р зууны сүүлээр Мэргид, Тайчууд, Татар, Найман зэрэг холбоотон аймаг ханлигуудын эсрэг амжилттай байлдан ялж байсан. Несторын шашинтай байсан гэж түүхэнд тэмдэглэж үлдсэн.

Намтар

Тэмүжиний эсрэг хуйвалдаан, үхэл

1203 онд Жамуха, хүү Сэнгүм болон бусад ноёдын хатгалгаар Тэмүжинг гэнэдүүлэн довтолж устгах төлөвлөгөө боловсруулан Сэнгүмийн дүү Чаур Бэхийг Зүчид буулган өгөхөөр дууджээ. Энэ хуйвалдааны мэдээллийг Хэрэйдийн Чэрэнгийн адуучин Бадай, Хишилиг нар Тэмүжинд хүрч ирэн дуулгаж зүүн зүг зугтааснаар Муу Өндөр хэмээх газар хориглон тулалджээ. Тоорил хан, Жамух нарын цэргийн хүч давуу байсан боловч Тэмүжиний харьяанд байсан урууд, мангудууд эрэлхэг зоригтой байлдан, Сэнгүм шархадсан зэргээс хамааран бүрэн ялалт байгуулж чадаагүй байна. Удалгүй Тэмүжин, Тоорил ханыг гэнэдүүлэн довтолж ялалт байгуулснаар Хэрэйд аймаг мөхжээ. Зугтаж явсан Тоорил ханыг Найманы харуул Хорисубэчи үл танин алсан байна.

Гэр бүл

Өмнөх
Куржакуз Буюруг хан
Хэрэйдийн ханлиг хан
1160?-1194
Дараах
Эрх Хара
Өмнөх
Эрх Хара
Хэрэйдийн ханлиг хан
1198-1203
Дараах
Хэрэйд улс мөхсөн

Эшлэл

  1. Рашид ад-дин, Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т95.
  2. Рашид ад-дин, Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т95.
  3. Рашид ад-дин, Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т95.
  4. Рашид ад-дин, Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т95.
Kembali kehalaman sebelumnya