ЖамухаГүр Хан Жамуха бол Тэмүүжиний дээд өвөг болох Бодончар мунхагт хүчээр ирсэн Монголчуудын эртний овог Жарчиуд хаданхан урианхай эмэгтэйгээс гарсан хүүхэд болох Жажирадайн үүсгэсэн Жадаран (харь[1] гэсэн үг) аймгийн үр удам юм. Тэрбээр XII зууны сүүл үе, XIII зууны эхэн үед монголын газар нутагт амьдарч байсан нөлөө бүхий тал нутгийн язгууртан юм. Түүний харьяанд эхэн үедээ Хамаг Монголын ихэнх аймаг байсан ч, сүүлдээ Тэмүүжинд алдсаар, зөвхөн 5 цэргийн хамт үлдэж, эцэстээ Чингис хаанд цаазлуулсан. ГаралЖажирадайн хүү Тугудай, Тугудайн хүү Бури-булчиру, Бури-булчиругийн хүү Хар-хадаан, Хар-хадааны хүү Гүр Хаан Сэцэн Жамуха юм. Жамуха бүтэн өнчин бөгөөд түүнийг өсгөсөн хамаатнууд нь Тайчуудын дунд амьдрах ба тэр 13 настайдаа түүнээс гурав дүү Тэмүүжинтэй Онон голын хөвөөн дээр анх танилцаж андгай өргөн дотнын андууд болцгоосон аж. Жамуха нийтдээ гурван удаа Тэмүүжинтэй андгай өргөсөн ба хамгийн сүүлчийн удаа тэд алтан бүс, аргамаг хүлгээ солилцсон нь түүхийн судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд үүнээс хойш жил гаруй хугацаанд хамтдаа байгаад дараа нь 1182 онд Чингис хаан салж нүүснээр тэдний зөрчил эхэлж 20 гаруй жил үргэлжилсэн юм.[2] Чингис хаантай тэмцэлдсэн он жилүүд (1187-1201 он)1187 оны орчим Жамуха Чингис хааны амжилтад атаархан, түүний эсрэг тэмцэхээр шийджээ. Энэ хооронд Тэмүүжин монгол овог аймгуудыг нэгтгэн, Хамаг Монголын хаан ширээнд залран, Чингис хаан цолтой болжээ. Түүнээс гадна Жамуха хоёр хүүхдээ бага залууд нь алдсан байхад Чингис хаан өнөр өтгөн гэр бүлтэй болсон байв. 1197 онд Жамухын дүү Тайчир Тэмүүжиний адуунаас хулгайлсны улмаас алуулсан нь тэднийх хоорондоо дайтахад хүргэсэн шалтгаан болов. Тэд Монголын 13 овог аймгаас бүрдсэн гурав гурван түмэн цэрэгтэйгээр Далан Балжуд гэх газар дайтав. Тэмүүжиний цэрэг илэрхий хүнд байдалд орсон тул Онон гол руу эргэн дутаав. Хамаг Монголын хаан ширээний төлөөх тэмцэл (1201-1204 он)1201 онд Эргүнэ мөрөнд цутгах Хан мөрний хөвөөнд Татар, Салжиуд, Хонгирад, Горлос, Мэргид, Тайчуудын үлдэгдэл ноёд чуулаад Жамухыг «Гүр Хаан»-д өргөмжилж, хамтын хүчээр Тэмүүжинтэй дайтахаар шийдэв. Ингээд Онон, Хэрлэнгийн хооронд орших Хүйтэн хэмээх газар тулалдан Жамуха ялагдав. Энэхүү Хүйтэний тулалдаан нь Монголыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тулалдаан болсон юм. Үхэл1204 оны Наху Гүний тулалдаанд Найман аймаг ялагдаж Таян хан амь үрэгдэхэд Жамуха Тангуд улсад дагаар оров. 1205 онд Жамуха өөрийнхөө дагуул цэргүүдэд баригдан Тэмүүжинд хүргэгдэв. Жамухыг барьж ирсэн хүмүүсийг Тэмүүжин хаан эзнээсээ урвалаа гэх шалтгаанаар бүгдийг хөнөөсөн байна. Жамухыг Тэмүүжин амьд үлдээж өөртөө зүтгүүлэхийг хүссэн ч гэсэн Жамуха тэгэхийг хүссэнгүй. Тэр Тэмүүжинд захирагдах сонирхолгүй, захирагдаж ч чадахгүй гэдгээ мэдэж байсан юм. Чингис хаан түүнийг цус гаргалгүй хороож, Хааны ёс оор оршуулжээ. Эшлэл
|