Вангин ШянВангин Шян (хятад: 完顏襄, пиньинь: Wán yán xiāng) (1140-1202) буюу Вангин Чинсан нь Алтан улсын төрийн сайд. Төрсөн нэр нь Ань (唵, Ǎn), хятад нэр нь Шян (襄, Xiāng). Тэрбээр Алтан улсын хааны угсааны хүн бөгөөд зүүн нийслэлийн захирагч түшмэл Вангин Шэнгүнайгийн ач хөвүүн. Цол нь Ужао (武昭, Wǔzhāo). Намтар1157 онд түүний эцэг Вангин Алудай өөд болсны дараа залгамжлан түшмэл болжээ. 1161 онд зүүн этгээдийн дэд жанжин Вангин Моуянийг дагаж, тус улсын баруун хойно нутагт гарсан киданы Ила Вовогийн бослогыг дарах үйлд зүтгэсэн тул Божоугийн (亳州) фанюйши түшмэл (防御使) болсон. 1163 онд 2000 цэрэг захиран Иншуй голыг гатлан Инжоу (颍州), Хаожоу (濠州), Чинлигуан (清流关), зэрэг хот суурин луу довтолсон. Сүн улс, Алтан улс хоёр дайнаа зогсоож найрамдсны дараа дунд, дээд шатны албан тушаалд томилогдон ажилласан. 1183 онд пинжан жэнши түшмэл, сяо гуо гүн (萧国公) цол хүртсэн. 1188 онд эрхин сайдын яамны баруун этгээдийн чинсан (尚书右丞相) болов. 1195 оны 12 сард Татар аймгийн бослогыг дарахаар их цэрэг удирдан Даянлуо[1] руу хөдөлсөн. 1196 онд хэрэйдийн Тоорил хан, монголын Тэмүжин хан нарын хамтаар Улз гол руу зугтсан Татарын Мэгүжин сүүлтийг устгаж, бусад Татарын бослогыг дарав. 1196 оны 10 сард цэргээ авч Дадин фуд буцаж ирэв. 11 сард киданы Дэшоугийн Шинжоуд[2] гаргасан бослогыг дарав. 1197 онд зүүн этгээдийн дэд жанжин, цэргийн явдлын хүрээлэнгийн сайд, пинжан жэнши түшмэл болж, Линьхуан фугаас[3] Жунду хүртэл даланг 50 өдөрт байгуулав. Дараа нь энэ гавьяаны төлөө зүүн гарын чинсан, сыкон түшмэл болов. 1202 онд нас барав. Эшлэл
|