Гүн
Гүн (Хятад: 公, пиньинь: Gōng) хэмээх цол нь эртний хятадын Жоу улсын үеэс язгууртан ноёдын дунд хэрэглэж эхэлсэн өргөмжит цол юм. Баруун Жоу улсын вангийн харъяат олон жухоу ноёдыг гавьяа зүтгэл, улс төрийн хүч чадлаас нь хамаарч гүн, хоу, бо, зи, нань гэх таван дэс болгон хуваасны тэргүүнд нь гүн цол ордог байсан. Жоу улсын вангийн захиргаа сулрах тусам орон нутгийн ноёдын аль хүчирхэг нь хахууль болон улс төрийн хуйвалдааны аргаар гүн болж, бие даасан гүнт улсыг захирч байсан. Хожим нь Хань, Тан, Сүн, Мин улсын үед уг цол нь сурвалжит ноёдын тэргүүн зэргийн цол хэвээр үлдсэн ч, тухайн ноёны гарал угсаа, нийгэмд эзлэх байр сууриас хамаарч "гуо гүн (國公)" буюу улсын гүн, "жүн гүн (郡公)" буюу муж орон нутгийн гүн, "шянь гүн (縣公)" буюу тосгон гацааны гүн хэмээх гурван дэс болжээ. Чин гүрний үеэс хятадын уламжлалт ноёдын таван цолын нэг гүн хэргэмийг ашиглахдаа манжууд зарим өөрчлөлт хийсэн. Манжийн үед хааны угсаан ноёд, хааны бус угсааны манж, хятад ноёд, монголын аймаг хошууны засаг ноёдод төрийн хуулинд зааснаар Ван, Бэйл, Бэйс, Гүн гэх хэтэрхий дөрвөн хэргэмийг нэгэн үе эсвэл үе улиран залгамжлуулж байсан.Тухайн үед гүн хэргэм нь ерөнхийдөө улсын түшээ гүн, улсад туслагч гүн гэх хоёр ангилалтай байсан бөгөөд дотор нь дараах дөрвөн зэрэглэлд хувааж байсан.
харин ар өвөр монголын аймаг хошууны засаг ноёд улсын түшээ гүн (鎮國公), улсад туслагч гүн (辅国公), гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж гэх гурван төрлийн гүн хэргэм хүртэж байжээ. Үүнээс гадна Күнзийн үр удамд Яньшэн гүн (衍聖公, Yǎn shènggōng) хэмээх үе улиран залгамжлах хэргэм соёрхож байв. Орчин цагтМөн Орос хэлний Княжество, Герцог, Англи хэлний Duke, Herzog гэх өрнө дахины жижиг улсын хэлбэрийг хятадын гүн гэх энэ цолтой дүйцүүлж авч үздэг. Эшлэл |