Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Таргудай Хирилтуг

Таргудай Хирилтуг
Нас барсан1201 он
Яс үндэсТайчууд
ҮндэстэнМонгол
ХэргэмТайчууд аймгийн ноён
ШүтлэгБөө мөргөл
Эцэг эхАмбагай хан эсвэл Адалхан
ХамаатанАучу баатар, Ходун орчан, Худудар

Таргудай Хирилтуг (монгол бичиг: ᠲᠠᠷᠭᠣᠳᠠᠢ
ᠬᠢᠷᠢᠯᠳᠣᠭ
) бол XII зууны сүүлчээс 1201 он хүртэл Тайчууд аймгийг захирч байсан ноён төдийгүй Хамаг Монголын Амбагай ханы хүү Адалханы хүү юм. Тэрээр Хамаг Монголын хан суудлын төлөө Есүхэй баатар, Тэмүүжин нартай өрсөлдөж байсан. Есүхэйг үхсэний дараа түүний бүх харьяат аймаг, ард иргэд, эд хөрөнгө сэлтийг булаан авч 1201 он хүртэл Хамаг Монголын ихэнхийг захирсан ноён байжээ.

Намтар

Таргудайн нэр Есүхэйг 1171 онд нас барсан үеэс эхлэн түүхэнд тэмдэглэгдэж эхэлснийг Монголын нууц товчоо, Судрын чуулган, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл, Юань улсын судар, Алтан товч зэрэг сурвалж бичигт он цагийн зөрүүгүй бичсэн байдаг. Таргудай гэдэг нэрийг морь унаж үл чадах, тэргэн дээр сууж явдаг тарган гэсэнтэй холбож тайлбарладаг, Хирилтуг гэдэг нь харамч, атаархуу гэсэн утгатай.[1] Түүний угсаа гарлыг Амбагай ханы хүү Адалханы хүү гэж бичсэн байдаг. Оросын судлаач Палладий Кафаров өөрийн судалгаандаа Таргудайг Амбагай ханы хүү байсан гэж үзсэн[2] хэдий ч Судрын чуулганы баримтаар нотлогдоогүй юм. 1171 онд Есүхэй баатар өөд болсны дараа Хамаг Монголын ихэнх овог аймгийг өөрийн Тайчууд аймагтаа дагуулж, Есүхэй баатрын бэлэвсэн хатад Өэлүн, Сочигэл нарыг хөвгүүдтэй нь цуг ганц гэрээр нь хаяж, эд хөрөнгийг нь булааж, Хамаг Монголын олонх аймгийг захирсан өргөмжлөгдөөгүй хан болжээ. Тэгж байтал Есүхэйн өнчин хөвгүүд тэнхжирч ирэхэд Таргудай Хирилтуг турхаг цэргээ удирдаж "Хурганы үс гуужив, Төлөгний бие төлжив" хэмээн довтлон ирж, Тэмүүжинийг барин авч явж улс иргэддээ засаглан шийтгүүлж, гарт нь гав, хүзүүнд нь дөнгө зүүлгэж, айл бүрт нэг хонуулан хэсүүлж байжээ. Гэвч Тэмүүжин Тайчуудаас Сорхон шарын тусламжтай оргож зугтав. Түүнээс хойно Тэмүүжинийг хан болсны дараа 1192 онд Далан балжудын тулалдаанд Жамухын талд, 1201 онд Хүйтэний тулаанд Жамухыг гүр хан өргөмжлөн Тэмүүжиний эсрэг олон удаа байлдаж байсан.

Эшлэл

  1. Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т. 137
  2. Старинное монгольское сказание о Чингисхане // Труды членов российской духовной миссии в Пекине. — 1866. — Т. 4.; см. прим. 85.
Kembali kehalaman sebelumnya