1947 онд Цэндийн Дандинсүрэн Нууц Товчоог одоогийн монгол хэл рүү орчуулсан
1908 оны Хятад эх (Том ханзаар монгол дуудлагыг, жижиг ханзаар Хятад орчуулгыг оруулжээ)
Монголын Нууц Товчоо (Mongɣol‑un niɣuca tobciyan ) буюу Юань-чао ми-ши (хятад. 元朝秘史, Yuan chao mi shi) - Өнөө үед мэдэгдэж буй Монголын соёлын анханд тооцогдох түүхийн болон уран зохиолын бичгийн дурсгал юм. XIII зуунд нэр үл мэдэгдэх зохиолчийн хятад «Юань-чао ми-ши» нэртэй монгол хэл дээр хятад ханзаар галиглан бичсэн түүхэн бүтээл юм.
Судалгааны түүх
Профессор Б. Сумъяабаатар, Монгол Улсын Төрийн ордонд залсан цорын ганц хувь "Монголын Нууц Товчоо"-ны дэргэд
Тогоонтөмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань улс мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хунъү хааны үед (1380 -1390 ) нууцыг нь задалж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Тэр үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан тул Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын Хунъү хааны 15 дугаар онд нууц товчоог Хуо Юаньжэ , Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Мин улсын Юнлэ хааны үед бичигдсэн Юнлэ Дадянь хэмээх нэвтэрхий тольд Монголын нууц товчоог 15 бүлэг, 282 зүйлтэйгээр оруулсан. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанчи "-гийн дэвтэр, "Е Дэхуй "-н дэвтэр, "Чянь Дашинь "-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна.
Монголын талаас 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Барга -ын Бодлогот Баатар Цэнд Гүн , Монголын нууц товчооны 700 жилийн ойгоор 1940 онд академич Цэндийн Дамдинсүрэн орос хэлнээс монгол хэл рүү уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Шанжмятавын Гаадамба Монголын нууц товчоог дагнан судалж докторын зэрэг хамгаалжээ.[баримт хэрэгтэй ] 1980 -аад оноос академич Далантайн Цэрэнсодном , профессор Түмэнбаярын Дашцэдэн , профессор Балдандоржийн Сумъяабаатар , Гаадамбын Билгүүдэй нар судлан нилээд дорвитой бүтээлүүд туурвижээ.
Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй бөгөөд ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэлээр Монголын нууц товчооны нэрийг "Юань улсын нууц түүх " хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн анх Монгол бичгээр сийрүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэл рүү орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал юм. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.
“Монголын нууц товчоо” судлалын нэртэй том эрдэмтдээс дурдвал, Японы Кобаяши Такаширо, Озава Шигэо, Оросын эрдэмтэн С.А.Козин, “Монголын нууц товчоо”-ны зарим эхийг орчуулсан А.М.Позеднеев , Б.И.Панкратов , Германы Хениш, Хайсег, АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, “Монголын нууц товчоо”-г маш нарийн судалсан Ханс Петер Вийце, Австралийн агуу их судлагч Игорь Дэ Рахевилз нар байна.
Галиг
Нууц товчоог орчин үеийн хүмүүст ойлгуулах гэж хялбарчлан орчуулж, олон хэлээр олон зуун удаа хэвлэгдсэн. Харин эрдэм шинжилгээ, судлагаанд зориулан хятад эх дахь ханзны авиаг латин үсгээр галигласан нь цөөн тоотой байдаг.
Петр Иванович Кафаров : 1872 онд Бээжингийн хааны ордны номын сангаас Юнлэ дадяньд хамаарах Монголын нууц товчоог анх олж, орос хэлээр орчуулж, галиглажээ. Монголын нууц товчоо гэдэг сурвалж бичгийг баруун европ дахинд анх танилцуулсан эрдэмтэн.
Борис Иванович Панкратов : 1921-1929 онд «Юань-чао би-ши» нэртэй 15 бүлэг хятад эхээс латинаар галиглаж, орчуулсан.
Сергей Андреевич Козин : 1941 онд "Сокровенное сказание: Юань чао би ши" нэртэй бүтээлд Нууц товчоог галиглаж, орос хэл рүү орчуулсан.
Эрик Хениш : 1935 онд Монголын нууц товчооны латин галигийг хэвлүүлж, 1943 онд герман хэлээр орчуулж хэвлэгдсэн ч, дайнд шатсан тул 1948, 1962 онд дахин шинээр хэвлэгдсэн.
Күракичи Ширатори : 1943 онд Е Дэхуй, Гү Гуанчигийн хятад эхийг латин үсгээр галиглаж, япон хэл рүү орчуулсан.
Поль Пеллио :
Лайош Лигети : 1962 онд унгар хэл рүү орчуулж, латинаар галиглан "A mongolok titkos törtenete" гэх нэрээр хэвлүүлсэн.
Игорь де Рахевильц : 1971-1985 онд The Secret History of the Mongols нэрээр Канберра хотод хэвлүүлсэн.
Фрэнсис Вүүдман Кливз :
Түмэнбаярын Дашцэдэн : хятад эхээс латин үсгээр галиглаж 1985, 2009 онд "Монголын нууц товчооны галиг" нэрээр хэвлүүлсэн.
Балдандоржийн Сумъяабаатар : 1990 онд “Монголын Нууц Товчоо” Үсгийн галиг нэрээр 960 нүүр бүхий ном хэвлүүлсэн.[ 1] Хятад эхийн ханз, латин галиг, монгол бичгийн орчуулгийг багтаасан бүтээл.
Бүлэг зүйл
Монголын нууц товчоо нь анх зохиогдохдоо бүлэгт хуваагаагүй байсан ч, Мин улсын Юнлэ дадянь хэмээх бүтээлд 15 бүлэгт хувааж байсныг 1908 онд хятадын бичгийн эрдэмтэн Е Дэхуй дараах арван хоёр бүлэг, 282 зүйлд хуваажээ. Харин Монголын эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай урьд зөвхөн дэс дугаарлаж байсан бүлгийг, 12 бүлэг тус бүрт уг бүлэгт холбоотой гарчиг оноож өгснөөр, бидний мэдэх Монголын нууц товчоо буй болсон.
Тэмүжиний уг гарал ба бага насны үе
Чингисийн идэр нас
Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь
Жамуха ба Тайчуудтай тэмцсэн нь
Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
Хэрэйд улсын мөхсөн нь
Ван хан сөнөсөн нь
Хүчлүгийн дутаасан ба Жамухын дарагдсан нь
Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
Чингис хаан нас барсан ба Өгэдэй хаан болсон нь
Дээрх 12 бүлгийн эхний арван бүлгийг Чингис хааны үед зохиож, дараагийн хоёр бүлгийг сүүлд Өгэдэй хааны үед нэмж зохиожээ.
Монголын нууц товчооны бүлэг зүйлийн харьцуулалт[ 2] [ 3]
12 бүлэг
15 бүлэг
1
1-68
1
1-68
2
69-103
2
69-96
3
104-126
3
97-118
4
127-147
4
119-140
5
148-169
5
141-153
6
170-185
6
154-169
7
186-197
7
170-185
8
198-208
8
186-197
9
209-229
9
198-207
10
230-246
10
208-224
11
247-264
11
225-238
12
265-282
12
239-246
13
247-264
14
265-276
15
277-282
Б. Сумъяабаатар ,"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООH иж судалгаа", хуудас 2.262, 2020. Номд “Монголын нууц товчоо”-ны үгийн үндсэн хэлбэр, язгуур санааг шинээр хөрвүүлж, анхны худам үсгийн хэд хэдэн хувилбаруудын эх, галигийг судалж, монгол хөрвүүлгүүдэд буй алдааг түүж гаргахын зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны нэвтэрхий толийг багтаасан байна.
Б. Сумъяабаатар ,"Монголын нууц товчооны хэлбэр судлал", хуудас 3.144, 1997
Б. Сумъяабаатар, "Монголын нууц товчооны толь", хуудас 875, 2008,
ISBN 978-99929-895-7-2
Зурагт ном: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001
Э.Отгонбаяр
Зурагт ном: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001
Э.Отгонбаяр
Судлаачид номын тухай
Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь Улаанбаатар. 1958.;
Х.Пэрлээ, Монголын түүхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь , БНМАУ-ын ШУА-ийн мэдээ . № 3, 1962
Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний түүх соёлын зарим асуудал . Улаанбаатар. 1972, х.151-156
Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчоо, үсгийн галиг", "The secret history of Mongolia, transliteration", Улаанбаатар, 1990
Б. Сумъяабаатар, "Монголын нууц товчооны хэлбэр судлал", хуудас 3.144, 1997
Б. Сумъяабаатар, "Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл", хуудас 720, 2002, ISBN 99929-5-552-X
Б. Сумъяабаатар, Чой Гихо, "Монголын Нууц Товчоон Монгол үсгийн анхны галиг", 2005, ISBN 89-5726-275-X
Б. Сумъяабаатар, „А. Позднеев. Транскрипция палеографического текста „Юань-чао-ми-ши““, 17-112 pp., 2005.
Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчооны толь", "Index to the Mongolian secret history", Улаанбаатар, 2008, ISBN 978-99929-895-7-2
Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчооны толь, Монгол-Нангиад, Нангиад - Монгол толь, үсэгнүүд А, Б", Улаанбаатар, 2010, ISBN 978-99962-842-1-2
А.Пунсаг. Монголын нууц товчоон дахь ёс заншлын судалгаа. Редактор Ш.Бира. Улаанбаатар, 2010.
Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчоо, Xэлбэрсүдлал I", "The Mongolian secret history, Morphology I", Улаанбаатар, 2012, ISBN 978-99962-842-6-7
Б. Сумъяабаатар, "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООH иж судалгаа", "The Mongolian secret history, research results", Улаанбаатар, 2020, ISBN 978-9919-23-665-6 , GCom press
М.Золзаяа. XIII-XIV зууны монголчуудын ёс суртахууны үнэлэмжийн онцлог. Редактор Д.Дашжамц, Р.Дарьхүү. Улаанбаатар, 2016.
Дэлхийд түгсэн монголын нууц товчоо. Улаанбаатар, 2016.
Мөн үзэх
Цахим холбоос
Монголын Нууц Товчоо : Монгол хэл дээрхи бүрэн эх
Монголын нууц товчоо : бүрэн эх, түүх, орчуулга (Орос, Герман, Франц, Монгол/анхны латин үсэг рүүх хөрвүүлэл/ хэл дээр)
Монголын нууц товчоо : бүрэн бус эх
Тимоти Мэй: Rachewiltz-ийн орчуулгын тойм , 2004 оны 9 сар
Lingua Mongolia Хятад хэл дээрх эхийн эхний 8 зүйлийн орчуулга]
Сокровенное Сказание Монголов
Монголын нууц товчооны франц, англи, орос хэлний орчуулга
vostlit.info Монголын түүхийн сурвалж бичгүүд - орос хэлээр
МНТ эх хувилбараар нь татах
音訳蒙文元朝秘史 ONYAKU-MÔBUN-GENCHÔ-HISHI (Монгол хэлний галиглал Нууц Товчоо) A ROMANISED REPRESENTATION OF THE YÜAN-CH'AO-PI-SHIH (A SECRET HISTORY OF THE MONGOLS) IN ITS ORIGINAL MONGOLIAN SOUND by Shiratori Kurakichi , Tōyō Bunko , Jan. 1943.
"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар, Зураач Э. Отгонбаяр
"Монголын нууц товчоо"-нд гардаг түүхэн газруудын тухай
[1]
Грамматические категории знаменательных слов языка "Сокровенного сказания монголов" в сопоставлении с бурятским языком
Б. Сумъяабаатар, „Монголын Нууц Товчоо ба Монгол хэлний дэвсгэрлэх ёс", 2013.03.29, Олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тависан илтгэл, [2]
Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчооны нэг эхэд нэгэн монгол үгийг хэрхэн галигласан нь", Монгол судлалын хүрээлэн, Монголын Их сургуулийн эрдэм шинжилгээний "Acta Mongolica" сэтгүүл, 2007, Vol. 7 (291).[3]
А. Позднеев, "Транскрипцiя палеографического текста Юань-чао-ми-ши", Товчит толтыг Б. Сумъяабаатар, „Монголын Нууц Товчоо юу? Монголчуудын Нууц Товчоо юу?", Монгол Улсын Үндэсний номын сан, 2005, [4]
Монгольское языкознание в России в первой половине XIX в.: проблемы наследия
Эшлэл
↑ superadmin (1990-12-30). "Монголын Нууц Товчоо, үсгийн галиг" . Prof. Dr. Sumiyabaatar B. | Б. Сумъяабаатар (герман хэлээр). Татаж авсан: 2023-12-04 .
↑ Панкратов, Б.И. (1962). Юань-Чао Би-Ши (Секретная История Монголов) (Орос хэл хэлээр). Москва. p. 17. {{cite book }}
: CS1 maint: unrecognized language (link )
↑ (PDF) https://altaica.ru/SECRET/pankratov.pdf .