Европ
Европ тив нь дэлхийн нийт газар нутгийн 2%-г эзэлдэг, хүн амын 11% нь амьдардаг тив юм. Зүүн талаараа Азитай холбогдож, Евразийг үүсгэнэ. Европ тив нь хойд хэсгээр Умард мөсөн далай, урд талаар Газар дундын тэнгис, зүүн урд хэсгээр Хар тэнгисээр хүрээлэгдэнэ. Европ нь дэлхийд жижгээрээ 2-т орох тив юм. Талбайн хэмжээ 10,180,000 км2 болно. Европ тивд орших 50 улс орон дотроос Орос улс хүн ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд орох ба Ватикан Хот улс хамгийн жижиг юм. Европ нь 731сая хүн амтай ба энэ нь Ази, Африкийн дараа 3-т байна. Дэлхийн хүн амын 11% болно. Гэсэн ч НҮБ-н тооцоогоор 2050 он гэхэд Европ тивийн хүн ам 7% болтлоо буурах магадлалтай аж. Европ, ялангуяа Эртний Грек барууны соёл иргэншил дэлгэрсэн анхны газар гэж үздэг. Европ гэдэг нэр нь Грекийн домогт гардаг Europa хэмээх үзэсгэлэнт гүнжийн нэрнээс гаралтай гэгддэг байна. Одоогийн байдлаар Европын гол соёлын төвүүдэд Афин, Ром, Парис, Лондон, Копенгаген, Вена, Прага, Краков, Киев, Москва, Истанбул орно. Европын соёл нь маш олон янз байдаг - Казахстанаас Орос, Украйн, Польш болон бусад славян орнууд, Балтийн орнууд (Литва, Латви, Эстони), Скандинавын орнууд, Герман, Австри, Швейцарь, Их Британи, Селтик (Их Британи дахь Ирланд, Уэльс) болон Румын, Итали, Франц, Бельги, Испани, Португал. Эдгээр улсын хүн ам нь итали, румын, чех, польш, орос, швед, герман, франц, англи, испани, португал зэрэг олон хэлээр ярьдаг. Соёл нь улс орон, газарзүйн бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг, тухайлбал Швейцарийн уулын хот, тосгон, Польш, Дани дахь далайн өөр өөр хотууд (Щецин, Гдыниа, Гданьск, Копенгаген, Альборг). Европын хотуудУлсуудын жагсаалт
Европын бүсчлэлМөн үзэхЛавлах бичиг
|