Баку
Баку (азе. Bakı) хот нь Бүгд Найрамдах Азербайжан улсын нийслэл бөгөөд Кавказын аж үйлдвэр, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамгийн том төв, хамгийн том хот нь юм. Баку хот Каспийн тэнгисийн хамгийн том усан боомт хот юм. Баку гэдэг нь эртний перс хэлээр "Бад кубе" буюу "Салхиар үлээсэн хот" гэсэн утгатай үг. Баку хот 2140 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 2 сая 262 000 хүн амтай (2018 оны байдлаар), 11 дүүрэг, 59 хот орчмын тосгонтой. Баку хотын хүн амын 90 хувь нь азербайжанчууд, бусад нь орос, украйн, курд, армян, еврей, гүрж, турк үндэстэн эзэлдэг. Баку хотод төмөр зам, 34 км урт метро (1967 онд байгуулагдсан), авто зам, усан зам, нисэх буудалтай. Баку хотод 6 театр, 1 цирк, 7 музей, 11 түүхэн дурсгалт газар, 50 хөшөө, Исламын 6 мечеть, Христийн 7 сүм байдаг. Баку хотод нефть боловруулах үйлдвэр, химийн үйлдвэр ,машины үйлдвэр, хүнс, нэхмэлийн үйлдвэр хөгжсөн. ТүүхУг хотыг VI зууны үед байгуулагдсан гэж үздэг. XII зуунд тухайн бүс нутгийн ноёлох хот Шамахи газар хөдлөлтийн улмаас эвдрэн сүйрэхэд Ширваншах I Ашитан нийслэл хотоороо Бакуг сонгожээ. Энэ явдал нь тус хотыг хурдан хөгжих гол үндэс болсон байна. Ширваншахын байгуулсан Бакугийн эртний хэрэмт хотыг 2000 онд ЮНЕСКО дэлхийн өвд багтаасан бөгөөд мөхөх аюултайд тооцоод байна. XIII зуунд монголчуудын довтолгооны үеэр хот сүйрч, уналтад оржээ. Гэвч дараагийн зуунд Бакугийн эдийн засгийн амьдрал дахин сэргэв. Каспийн тэнгисийг зарим эх сурвалжид Баку тэнгис гэж хүртэл дурдсан байдаг. Бакугаас Алтан Орд, Оросын ноёд, Иран, Төв Азид төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн экспортолж байв. 1501 онд Сафавид шах I Измайл бүслэн авч, эзлэхийг оролдож байсан ч бат бөх битүү хэрмээр хүрээлэгдсэн Баку хот найдвартай эсэргүүцэж байв. 1540 Сафавид шахын арми дахин халдаж, эзлэн авч байв. 1604 онд Баку хотын цайзыг Ираны шах I Аббас нураалгажээ. 1723 оны зургадугаар сарын 26-нд Оросын арми Бакуг бүслэн авч их буугаар буудахад арга буюу бууж өгч дараа нь оросын цэрэг гарсан байна. 18-р зууны дунд үед Баку-гийн хаант улс байгуулагдсан байна. 1796 онд Баку дахин оросуудад эзлэгдсэн боловч жилийн дараа Оросын Эзэн хаан I Павел цэргээ татсан ажээ. 1920 оны 4 дүгээр сарын дундуур Хувьсгалт оросын Улаан 11 дүгээр Арми Деникины цэргийг устгаад Азербайжаны умард хилд очжээ. 4 дүгээр сарын 27-нд Зөвлөлтийн цэрэг хил давж 28-нд эсэргүйцэл үзүүлээгүй Баку хотыг эзэлсэн байна. Зөвлөлтийн үед Баку хот нь Зөвлөлт Социалист Азербайжан улсын нийслэл бөгөөд ЗХУ-ын захиргаа, аж үйлдвэр, соёлын төвүүдийн нэг болсон байна. 20-р зууны сүүлчээр ЗХУ-ын дараах хүнд хэцүү жилүүдэд эдийн засаг, нийгмийн хямралыг даван туулсан Баку нь өнөөдөр Өвөр Кавказын эдийн засаг, соёлын хамгийн том төв болж шинээр мэндэлж байна. Түүхэн зургийн цомогГазар зүйУур амьсгал
Хүн амБакугийн хүн ам нь 2,092,400 хүн (2010 он). 2009 оны байдлаар Баку хотод азербайжанчууд (90.3%), оросууд (5.3%), украинууд, курдууд, лезгинүүд болон Дагестаны бусад ард түмэн, еврей, гүрж, туркууд амьдарч байжээ.
Ширваншахын ордон ба Охины цамхагт Бакугийн хэрэмт хотЗургийн цомогЭшлэл
Цахим холбоос Commons: Баку – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
|