Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Додай чэрби

Додай чэрби (хятад: 朶歹 扯兒必; латин галиг: Dodai čerbi​) нь Их Монгол Улсын Чингис хааны хишигтэн цэргийн мянган турхагийн чэрби ноён, мөн дөрвөн ээлж хишигтний ахлахын нэг. Угсаа гарал нь тодорхойгүй. Түүнийг Чингис хаан анх Хамаг Монголын хан болох үед "Гэр доторх гэргий хүүхэд ба зарц нарыг"[1] захируулав гэж түүхэнд нэр нь анх тэмдэглэгдэж буй. 1204 онд Наймантай дайтахын өмнө далан турхаг, наян хэвтүүл, мянган баатар хишигтний чэрби, хорчийг томилохдоо Додайг чэрби болгов. 1206 онд Их Монгол Улс байгуулагдсаны дараа хишигтний тоог үлэмж болгохдоо Додай чэрбид мянган турхаг цэрэг захируулж, хишигтний дөрвөн ээлжийн ахлахын нэгээр томилов. Түүнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй. Нууц товчоонд Өгэдэй хааны үеийн хишигтний хорчи, чэрби ноёдын нэрс дунд түүний нэр байдаггүйгээс улбаалж, түүнээс өмнө нас барсан гэж үзэж болно.

Эшлэл

  1. Монголын нууц товчооны 124-р зүйл
Kembali kehalaman sebelumnya