Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Алчидай

Алчидай нь хиад боржигин овгийн Есүхэй баатрын хөвүүн Хачиун алчигийн хөвүүн. Түүний нэрийг Илжигдэй гэж бичих нь бий. Хачиун ноён таалал төгссөний дараа тэрбээр эцгээ залгамжлан, мянгатын ноён болжээ. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг тунхаглахдаа Алчидайд хоёр мянган өрх соёрхож, Чаурхайг ноёноор томилов.

Намтар

1203 онд Хэрэйдийг эзлэн авснаас эхлэн түүний нэр алдар түүхэнд бичигдэж эхэлсэн. 1230 онд Өгэдэй хааныг дагаж Алтан улсыг дайлав. Тус жилийнхээ 10 сард Мухулай гоо вангийн ач хөвүүн Тасын хамтаар Лужоу цайзыг (одоогийн Шаньси мужийн Чанжи) байлдан эзлэв. 11 сард Гуанжуныг довтолж, 1231 оны хавар Фэнсянь хотыг эзлэв. Өмнөд Сүн улсын Ханжун нутгаар дамжиж Алтан улсын Танжоу, Дэнжоуг дайлж эзлэв. 1232 онд Тас вангийн хамтаар Тулуй ноёны удирдсан цэрэгтэй Жүньжоуд нийлж, Санфэнь ууланд Алтан улсын их цэрэгтэй байлдаж ялалт байгуулав. 1233 онд хан хөвүүн Гүюг, улсын ван Тас нарын хамтаар зүүн зүгт байсан зүрчид жанжин Пусянь Ваннугийн зүүн ся улс руу довтлон мөхөөв. 1235 онд хан хөвүүн Годан, Хүчү нарын хамтаар Сүн улсын эсрэг довтлов.

Түүний хөвгүүд Хулахур, Хадаан нар нь Хубилайг хаанд өргөмжлөх хуралдайд оролцсон. Юань гүрний үед Алчидай угсааныхан Жинань ван (济南王), У ван (吴王) цолыг үе улиран залгамжлан, жил бүр хүртэх хишиг нь 5000 лан мөнгө, 300 толгой торго бөс байв.

Гэр бүл

Kembali kehalaman sebelumnya