Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Хар зүрхний Хөх нуур

Хар зүрхний Хөх нуур
Хар зүрхний Хөх нуур баруун талаасаа, 2021 он
Байршил Цэнхэрмандал сум, Хэнтий
Солбицол 48°02′N 108°57′E / 48.033°N 108.950°E / 48.033; 108.950Солбицол: 48°02′N 108°57′E / 48.033°N 108.950°E / 48.033; 108.950
Онцлог цэнгэг уст
Нуураас гарах урсгалгүй
Ай савд багтдаг орон  Монгол
Урт ≈ 470 м
Өргөн ≈ 335 м[1]
Талбай 0.17 км²
Дундаж гүн ? м
Хамгийн гүн цэг ? м
Усны хэмжээ ? км²
Хөвөөний түвшин 1675 м
Хар зүрхний Хөх нуур, Монгол
Хар зүрхний Хөх нуур
Хар зүрхний Хөх нуур

Хар зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй оршдог. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.

Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хан сууринд залсан. Монголын Нууц Товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.

Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.

Зургийн цомог

Нуурын ар тал дахь Чингис хааны модон сийлбэр

Эшлэл

  1. Тайлбар: Хэмжээсүүдийг гүүглийн газрын зураг дээрээс ойролцоогоор хэмжиж авсан тул гүний туалаарх мэдээлэл байхгүй болно.
 Commons: Хар зүрхний Хөх нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Kembali kehalaman sebelumnya