Узбекчүүд
Узбекчүүд нь Дундад Азийн Узбекистан улсын үндсэн хүн ам бөгөөд эргэн тойрны Афганистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Туркменистан улсад хэдэн бумаар оршин сууж байгаа түрэг угсаатан буюу түрэг төрлийн хэлтэй ард түмэн, 38 сая хүн амтай үндэстэн. Узбекүүд XV зуунаас баттай тодорч ялгарсан. Нэр«Узбек (өзбек, үзбек, өзбег)» гэсэн үгийн баттай тайлбар байхгүй. Зүчийн улсын 1313–1341 оны Узбек ханы нэрээс үүссэн үү,[8] өз (өөртөө) - бек (эзэн) гэсэн түрэг нийлэмж байсан уу гэх хоёр үндсэн таамаг байгаа. Үндэс гарвалШинжилгээУзбекүүд кавказ төрхтөн болон монгол төрхтний завсрын, холимог төрхтэй байдаг. Узбек улсын баруун нутгаар монгол, төв хэсгээр дунд азийн, зүүн хэсгээр кавказ төрх давамгайлжээ. Ямартай ч узбекүүд уйгур, дунгантай ойр төрлийнх гэсэн генийн судалгаа байна.[9] Хэл бичигУзбекчүүд узбек хэлтэй. Узбек хэл алтай язгуурын түрэг төрлийн хэл юм. Түүн дотроо харлуг бүлэгт мөхсөн цагаадай хэл (узбек хэлний өвөг), одооны уйгур хэлний хамтаар харьяалагддаг. Умард аялга, өмнөд аялга, туркментэй ойр хорезм аялга, хасагтай ойр кыпчак аман аялга гэж үндсэн дөрвөн янзын яриатай. VII—X зуунд хамаарагдах түрэг бичгийн дурсгалаас харлугийг тодорхойлсон. Тэр үед рун үсэгтэй байв. IX зуунаас Дунд Азийн иран, түрэг угсаатан даяараа ислам шашинтай болохын зэрэгцээ араб үсгээр бичдэг болсон. Зөвлөлт Холбоот Улсад 1923 онд узбек цагаан толгойг хэл, авиа зүйтэй уялдуулан зассан ба 1928-1940 онд латин үсэг, 1940 оноос кирилл үсэг хэрэглэдэг болжээ. Бүгд Найрамдах Узбекистан Улс тусгаар тогтносны дараа 1992 онд цаашид латин үсгээр бичиж байх шийдвэр гарч, 2005 оноос дунд сургуульд зааж эхлэв. Харин Тажикистан, Киргизийн узбекүүд кирилээр, Афганистаны узбекүүд араб үсгээр хэлээ тэмдэглэдэг. Цахим холбоос Commons: Узбекчүүд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Эшлэл
|