Төмөр Өлзийт хаан
Төмөр Өлзийт хаан (ᠲᠡᠮᠦᠷ АмьдралТөмөр нь Чингимийн 3-р хөвгүүн болон 1265 оны 10сарын 15нд төржээ. Хубилай хааны том хүү Дорж залуу насандаа өөд болсон учир түүний 2 дахь хүү болох Төмөрийн аав Чингим угсаа залгамжлагч хунтайж болсон. Гэвч хүү Төмөрөө 21 настайд нь өөд болжээ. Тэрээр Өвөг эцгийнхээ мөрийг дагаж 1287 онд Наяны бослогыг дархаар явжээ. Тэгээд Төмөр болон Хубилайн түшмэл Төмөртэй хамт Наяныг даржээ. 1293 онд Хубилай Төмөрийг Хархорум хот болон түүний ойр хавын газрын харгалзагчаар тавьжээ.1294 онд Хубилайг нас барсны дараа түүний түшмэлүүд нэн даруй хуралдай зарласан байна. Чингимийн 2-р хүү Дармабала 1292 онд нас барсан тул түүний хөвгүүн Гамала, Төмөр 2 хаан суурингийн төлөө өрсөлдөж эхэлсэн. Төмөр хэдийгээр Хубилайн таалсан нэгэн боловч албан ёсоор хаан ширээг өвлөж аваагүй байсан. Тэрээр залуу насандаа архи дарсанд дурлаж ховдог шунахай сэтгэлтэй байсан тул өвөг эцэгтээ зэмлүүлж байсан. Тэр Монгол руу илгээгдэхдээ хэдийгээр өв залгамжлагчийн тамгыг авсан ч, албан ёсоор хаан суудлыг өвлөөгүй. 4-р сарын 14-ний хурилдай дээр санал гаргасан нь Хубилай хаан өөрөө Чингис хааны билэг сургаалыг хамгийн сайн мэддэг хүн хаан болох ёстой гэж хэлсэн тул 2 өрсөлдөхөөр болдог. Төмөрийн уран ярууд түүний ах Гамала нь ялагдсан. Бүх хүмүүс "Төмөр илүү мэдэж байна... тэр бол хаан ширээний жинхэнэ залгамжлагч " хэмээн орилж байв. Зөвлөлийн тэргүүн Баян жанжин нь зөвхөн Хубилай хааны сонголт болох Төмөрийг л дэмжихээ зарлажээ. Төмөрийг Хубилайн бүх түшмэд болон түүний ээж Хөхжин хатан дэмжиж байсан тул Гамала хэдий хаан ширээнд санаархаж байсан ч ялагдсанаа хүлээжээ. Тэрээр түүхэндээ том гавьяа байгуулсангүй, улсаа яг Хубилай хааны өвлүүлснээр нь үлдээж чаджээ. Өлзийт Төмөр хаан нь 1307 оны 2 сарын 10нд таалал төгсчээ. Таалал төгссөний дараа түүнд Хайсан хүлэг хаан Өлзийт хэмээх цолыг нэхэн өргөмжилсөн. Гэр бүлЭцэг: Чингим хунтайж Эх: Хөхжин хатан Хатад
Үр хүүхэд
|