БодончарБодончар нь Чингис хааны ес дэх үеийн өвөг дээдэс юм. Түүний эх Хорь түмэд аймгийн Алун Гуа хатан нь тэнгэрийн гэрлээс жирэмсэн болсон гэх домгийн дагуу Бодончар төрсөн. Тэр бага насандаа үг дуу цөөнтэй, ярих хэлэх нь бядуу тул бусад хүмүүн мунхаг хэмээн хочлох болжээ. Хожим тэрээр бусад овог аймгийг нэгтгээд хөвгүүддээ өвлүүлсэн байна. Түүний амьдарч байсан он цагийн хувьд хэд хэдэн үзэл санаа байдаг. Үүнд:
Эдгээрээс одоогийн байдлаар нэг дэх тайлбар нь он цагийн хувьд ойролцоо тул голчлон хэрэглэж байна. Үр удамБарим ширату Хабич баатар (Бодончарыг залгамжилсан) Жажирдай (Жадран овгийн өвөг дээдэс) Баарьдай (Баарин овгийн өвөг дээдэс) Жэгүрэдэй (Жэгүрэд овгийн өвөг дээдэс) |