Бөртэ ЧиноБөртэ Чино (хятад: 孛兒帖 赤那[1], пиньинь: Bèi er tiē chì nà, латин галиг: Börte čino[2], уйгур) бол Хиад Боржигин зэрэг монгол аймгуудын дээд өвөг болох түүхт хүн мөн юм. Түүнийг ихэнхи судлаачид МЭ VIII-IX зууны хооронд амьдарч байсан гэж үзэж байгаа юм. Түүхийн ухааны зарим нэг эрдэмтэд Бөртэ чиног хүн биш, харин чоно хэмээн үздэг бөгөөд гэргий Гоомарал нь согоог заажээ хэмээн үздэг ч, Өвөг Монголчуудын арга билгийн ухаанаар чоно болон согоогоор эр эм хүйсийг зааж байгаа бөгөөд цаашлаад тэнгэр, газрыг илэрхийлсэн илэрхийлэл хэмээн үздэг байсан эрдэмтэд тухайн үеийн ЗХУ -ын коммунизмын үзэл суртлын нөлөөгөөр хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй юм. Тэдгээр зарим нэг эрдэмтний үздэгээр Бөртэчино, түүний гэргий Гоомаралыг тэнгэр, газар хэмээн ойлговол МНТ нь дөнгөж 8-р зууны үеэс биш, харин дэлхий дээр анхны хүн үүссэнээс эхэлдэг. Монголын Нууц Товчоонд дурдсанаар "Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чино ажгуу. Гэргий нь Хоа марал ажигай. Тэнгис гэтэлж ирвэй. Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунд нутаглаж, төрсөн Батцагаан (Батачихан) ажгуу."[2] Бөртэ гэдэг үгийг голдуу хөх, хөх-саарал, саарал гэж орчуулсан байдаг. Зарим эрдэмтэд Бөртэчино албат харъяатынхаа хамт XIII зууны үед Баргужин Төхүм хэмээн нэрлэгдэж байсан Байгал нуурын нутгаас ирсэн гэж үздэг.[баримт хэрэгтэй] Ихэнхи эрдэмтэд Бөртэчино Энэтхэгээс дундад Азийг дамжин баруун зүгээс ирсэн хэмээн бичсэн байдаг.[баримт хэрэгтэй] Харин өвгө монголчуудын арга билгийн ухаанаа үндэслэл болгогч эрдэмтдийн үздэгээр Монгол нутагт анхны хүн үүсчээ гэх санааг зориудаар нууцлан тэмдэглэжээ хэмээдэг.[баримт хэрэгтэй] Мэргэн гэгээний “Алтан товч”-д Бөртэ чино 29 настай ахуйд Тан улсын Дэзун хааны Жэньюаний хоёрдугаар он, улаан барс жил (786) Батачихан төрсөн[3] гэжээ. Энэхүү мэдээг үндэслэн Х.Пэрлээ абугай Бөртэ чино бол 758 онд төрсөн түүхэн хүн гэжээ.[баримт хэрэгтэй] Гэр бүл
Эшлэл
|