Шадбал гэгээн хаан
Шадбал[1] гэгээн хаан (1303–1323 он; 20 насалсан) — Юань улсын тавдугаар хаан байв. 1320–1323 онд төр барьсан. ХанхүүШадбал (самгарди хэлээр: शुद्ध पाल्) 1302 оны 2 сарын 2-нд Аюурбарбад буянт хааны ахмад хүү болж, хонгирад овогт Раднашири хатнаас төрсөн. Хайсан хүлэг, Аюурбарбад буянт ах дүү хоёр хаан өөрсдийнх нь үр хүүхэд ээлжлэн хаан ширээнд суухаар тохирсон боловч Буянт хаан ахынхаа гэрээс, тангаргаа зөрчин Хүлэг хааны ахмад хүү Хүслэнг бус өөрийн хүү Шадбалыг 1316 онд ханхүү өргөмжилж олны дургүйг хүргэж, алтан ургийн ноёдын дунд хаан ширээний төлөө эрээ цээргүй тэмцлийг өрнүүлжээ. ХаанШадбал гэгээн хаан 1320 оны 4 сарын 19-нд нийслэл Дайду хотын Даминдянь ордонд Юань улсын хаан сууринд заларч, төрийн хас тамгыг атгажээ. Бичиг сурталШадбал хааны зарлигаар судар бичгийн хүрээлэнгийн түшмэд «Буянт хааны үнэн түүх», «Хатадын намтар», «Гавьяат сайд нарын шастир», «Их Юань улсын нэвтэрхий толь», «Их Юань улсын хууль цаазын бичиг» зэрэг номыг эмхтгэн гаргасан. Хаанд жалайр овгийн Байжу (1298-1323) залуу түшмэл дотно үйлчилж, күнзийн суртлыг төрийн хэрэгт хэрэглэж байв. Хаан хуулийг ширхэгчлэн мөрдөхийг журамлан, зөрчсөн Нангиадай, Лю Гуй нарыг цаазаар аваачив. 1322 онд Тэмүдэрийн шадар бараа бологч Жан Шимөн хээл хахуулийн хэргээр алагдав. Мөн нөлөө бүхий Таж хатан эмэг, Тэмүдэр чинсан нар дараалан нас барсан ба Тэмүдэрийн цолыг нэхэн огцруулж, гэр бүлийг нь гудамжинд хөөжээ.[2] Алагдсан ньТэмүдэрийн талын түшмэд жанжид болох Тэгш, Есөнтөмөр, Чинтөмөр, Юан Же, Шүсүнан, Хуйш, Тогооч, Түмэн, алтан ургийн Гантбух, Ерүтөмөр, Хүлэгбух, мөн Шадбал хааны эцэг нэг дүү Улусбух нар хааныг түлхэн унагаахаар сэм хэлэлцэв. 1323 оны 9 сарын 4-нд Шадбал гэгээн хаан Байжу чинсангийн хамт нийслэл Дайдугаас гарч Шанду орох замд Морины өвчүү (Наньпу) гэдэг газар буухад Тэгш, Чинтөмөр нар цэрэг дагуулан ирж 20 настай хааныг хөнөөсөн.[2] Нэхэн өргөсөн нэр1324 онд Есөнтөмөр хааны зарлигаар Шадбал хааныг «Гэгээн богд мэргэн ачлалт хаан» (Руйшөнвэньшяо), 4-р сард «Гэгээн» хаан (Инзун) хэмээн нэхэн цоллов.[2] Гэр бүл
Хатан
Сурвалж, тайлбар
|