Хошой Зоригт чин ванХошой Зоригт чин ван нь Манж Чин гүрний Жиримийн чуулганы хорчин зүүн гарын дунд хошууны засаг бус сул хэргэм. Анх 1636 онд Чин гүрнээс Хорчины Зайсан тайжийн ахмад хөвүүн Угшанд соёрхож, хорчины зүүн гарын дунд хошуунд багтах сул ноён болгожээ. Угшан болбоос Дээд эрдэмт хааны Бумбутай, Харжол хоёр хатан, тус хошууны анхны засаг дархан чин ван Манзуширийн нарын төрсөн ах юм. Угшаны хойчис уг цол хэргэмийг Чин улс мөхөж, 1949 он хүртэл залгамжилсан.
Холбоотой өгүүлэл |