ОлхонуудОлхунуд (Монгол бичгээр:), Олхонууд, Олхунуд буюу Олгонууд (ᠣᠯᠬᠣᠨᠣᠳ), Олгон нь Монголын түүхэн овог аймгуудын нэг юм. Уг овог нь дотроо Алаг адуут, Шар хоньт, Улаан залаат гэсэн гурван Олхонууд байдаг гэж дурдагджээ. Олхонууд нэр нь эртний нанхиадын дурсгалд тэмдэглэгдсэн үлдсэн эртний Монгол овгийн нэг юм. XIII зууны үед Боржигин овогтой худ ураг бололцсон байдаг бөгөөд Есүхэй баатрын дөрвөн хүү Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, нэг охин Тэмүлүн нарын эх Өэлүн нь Олхонууд овогтон болно. Олхонууд овог нь Монгол улсын (Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл г.м) 9 аймгийн 23 сумд буй хэмээжээ. Ном зүй
|