Нөмрөг сум
Нөмрөг сум нь Монгол Улдсын Завхан аймгийн сум юм. Газар зүйНөмрөг сум нь байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой, хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг юм. Сумын төв нь аймгийн төвөөс 152 км-ийн зайд оршино. 3277 км² талбайг эзлэн орших тус сум 2014 оны байдлаар 1815 хүн амтай. Хотгойдууд олноороо оршин суудаг. Далайн түвшнээс дээш дунджаар 2579 метр өндөрт өргөгдсөн. Агаарын температур нэмэх 35, хасах 50 хэмд хүрдэг, байгалийн эрс тэс уур амьсгалтай.
ТүүхМонгол орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Хотгойдын ард түмний үндэсний баатар Шадар Ван Чингүүнжавын ард түмнээ гэсэн тэмцлийн дараа Хотгойдын ард түмнийг Эрдэнэдүүрэгч вангийн, Цогтой вангийн, Мэргэн түшээ гүний, Далай гүний, Ахай бэйсийн гэсэн Таван хошуунд задалсны нэг Цогтой вангийн хошуунд одоогийн Нөмрөг сумын нутаг харьяалагдаж байв. 1921 онд Ардын Хувьсгалын үр дүнд засгийн эрх ард түмний гарт шилжиж феодалын үе залгамжлилсан засаглалын системийг халжээ. Нөмрөг сум нь анх 1923 онд Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1931 онд орон нутгийн Засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчилж өөрчлөхөд Завхан аймгийн Нөмрөг сум гэж 7 багтай 1800 гаруй хүн амтай 500 гаруй хувийн аж ахуйтайгаар зохион байгуулагдсан юм. Нөмрөг уулын хошуу нь одоогийн Завхан аймгийн Нөмрөг сум бүхэлдээ, Түдэвтэй сумын Ойгон, Сант баг, Яруу сумын Өргөн, Тэлмэн сумын Нуур, Өгөөмөр багууд, мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын баруун хэсгийг хамарсан өргөн уудам нутагтай, уугуул иргэд нь дан Хотгойдууд байв. Тус суманд анхны хөдөө аж ахуйн нэгдэл 1936 онд, сургууль 1924 онд, хүн эмнэлэг 1937 онд, холбооны салбар 1941 онд, хоршоо 1944 онд, цаг уурын салбар 1962 онд, банкны салбар 1964 онд, ШТСтанц 1960 онд, Соёлын өргөө 1955 онд тус тус байгуулагджээ. Социализмын жилүүдэд сумаараа 5 жилийн гавшгайч хамт олон болж байсан төдийгүй Засгийн газрын Хүндэт Жуух бичгээр 2 удаа шагнагдаж байв. Удирдлага
Алдартнууд
Засаг даргын Тамгын газар нь орон нутаг судлах музейн тусгай өрөөтэй, тус сумаас төрөн гарсан алдартнуудын түүхэн замналаас байрлуулсан дурсгалт зураг, гавъяа шагналын материалууд болон эдэлж хэрэглэж байсан эдлэл зэргийг байрлуулсан байдаг. |