Нацист Герман
Нацист Герман (Герман: nationalsozialistischer Staat орч. Үндсэрхэг Социалист Улс гэсний товчилсон хэлбэр) эсвэл ҮС-Герман нь 1933-1945 оны хооронд Германы Үндсэрхэг Социалист Ажилчдын Намын (ГҮСАН) удирдлага, хяналтан доор байсан байна. Энэ нь үндсэндээ өөрийгөө "Фюрер" буюу "Удирдагч" хэмээн нэрлүүлж байсан ГҮСАН-ы дарга болон тухайн үеийн Герман улсын удирдагч Адольф Хитлерээр удирдуулсан тоталитар дарангуйллын нэг хэлбэр байсан юм. Түүхэн нэрсГерманы Эзэнт УлсГерманы Хаант улс нь 1871 онд үүсгэн байгуулагдаж 1918 оны 11 сарын 11 хүртэлх буюу Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл хүртэл хэмжээт эрхт хаант засаглалтайгаар оршин тогтнож байсан билээ. Харин үүний дараачаас Германд парламентийн засаглал бүхий Ваймарын Нэгдсэн Улс 1919 онд байгуулагдаж, 1933 оны 5 сарын 23 хүртэл оршин тогтнож байсан. Энэ бүхэн 1933 оны 1 сарын 30-нд гитлер засгийн эрхэнд гарч эзэнт гүрний Ерөнхий сайдаар томилогдсон цагаас эхлэн нэг хүний дарангуйлал доор орших улс болон өөрчлөгдсөн юм. Гэвч уг дарангуйлал доор өнгөрүүлсэн эдгээр он жилүүд нь 1945 оны 5 сарын 30-нд Герман улс Дэлхийн хоёрдугаар дайнд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар төгсгөл болсон. Их Германы Эзэнт УлсХуучин Эзэнт УлсГуравдугаар Эзэнт Улс1933 онд А. Хитлер засгиийн эрхэнд гарч Германы төрийг Нацист буюу Үндэсний социалист нам барих болжээ. Ингэснээр нацист үзэл суртлыг бүх шатны байгууллагуудад түгээж, тоталитари засаглалтай, социалист тогтолцоотой улс байгуулж, түүнийгээ Гуравдугаар Райх хэмээн нэрийджээ. Гуравдугаар Райх нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, цөөн хүний дарангуйлал, хээль хахууль, арьс өнгөөр гадуурхаж, улс төрийн бусад үзлийг үл тэвчих улс төрийн системтэй, хүчирхэг Вермахт хэмээх армитай, өрнө этгээдэд Францыг 1940 онд буулгаж авсан, дорно этгээдэд Польшийг 1939 онд, өмнө этгээдэд Чехословак, Югослав, умард этгээдэд Норвеги, Данийг 1940 онд эзэлсэн хүчирхэг улс байв. Өнөө цагтҮзэл сурталЭшлэлМөн үзэх |