Интернационал (төрийн дуулал)Интернационал нь дэлхий дээр хамгийн ихээр түгсэн социалист ажилчны хөдөлгөөний тэмцлийн дуу бөгөөд энэхүү ажилчны хөдөлгөөн нь улс төрийн үзэл баримтлалын хувьд пролетарийн интернациолизмыг үнэнчээр даган „Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!“ хэмээх марксизмын уриатай хөдөлгөөн юм. Дууны үгийн эхийг анх францын яруу найрагч Эжен Потье бичсэн ба тэрбээр анхны пролетари-социалист хувьсгалд тооцогддог 1871 оны Парисын коммуны идэвхтэй гишүүн байсан ажээ. Шүлгийн аяыг 1888 онд Бельгийн дууны зохиолч Пьер Дегейтер зохиожээ. Дууны түүх ба хөгжилЭжен Потье дууны шүлгийг Парисын коммуныг хүчээр даран, тараасны дараахан 1871 оны тавдугаар сард бичжээ. Тэр 1864 онд Карл Марксын эхлүүлсэн анхны үндэстэн дамнасан улс төрийн өөрчлөлтийн төлөөх ажилчны хөдөлгөөн болох Олон Улсын Хөдөлмөрчдийн Холбоог (ОУХХ) хамааруулан бичжээ. Энэхүү коммунистууд ба анархистуудын үзэл баримтлалын зөрчилдөөнөөс шалтгаалан сүүлд мөн „анхны интернационал“ хэмээн нэрлэгдэх болсон байгууллагыг хассан байна. 1876 онд ОУХХ татан буугджээ. Монгол хэлний хувилбарын үүсэл1924 онд Улсын анхдугаар их хурал өндөрлөсний дараах хүндэтгэлийн хүлээн авалт дээр Э.Д.Ренчиногийн эхнэр Мария Никифоровна Ренчина “Интернационал” дууг анх удаа монголоор орчуулан дуулж байжээ.[1] Эндээс үүдэн 1924 оны арваннэгдүгээр сараас төрийн дууллын үүргийг Интернационал гүйцэтгэж байгаад, дараа нь Сономбалжирын Буяннэмэхийн шүлгийг зохион, Магсаржавын Дугаржав аяыг нь зохиосон «Монгол Интернационал» хэмээх дууг 1924 оноос 1950 он хүртэл Монгол Улсын төрийн дууллаар ашигласан байдаг.[2][3]
Бүх дэлхийн ард түмэнд АяЦахим холбоос Commons: Интернационал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Эшлэл
|