ЖүдоЖудо буюу Жудо бөх (柔道) нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны тулааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог. Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийж өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог. "Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтад хүрэх" (柔よく剛を制す) гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг. Үндсэн ухагдахуун ойлголт нь:
Дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой. ТүүхЖүжицүгээс жүдо хүртэл12-р зуунаас эхлээд Японы самүрай нарын дунд Жүжицү хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсон гэгддэг. Мэйжигийн хувьсгал гарснаас хойш жүжицүгээр хичээллэдэг хүмүүс цөөрч ирсэн. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн 2 урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж "Жүдо" хэмээн нэрлэн, хуучин Токиогийн Шитая дүүрэгт орших Эйшо сүмд Коодооканг байгуулсан байна. Коодоокан нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. Коодоокангийн 4 эзний нэг болох Сайгоо Широо нь Японы Цагдаагийн ерөнхий газрын Тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн. Дэлхий дахинд тархсан ньЖүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод анх удаа тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб нь Сөүлд байдаг. Мэхийн төрөлКоодоокан жүдод "шидэлт", "даралт", "атэмиваза" гэсэн 3 төрлийн мэх байдаг. Мөн Ката болон Рандори гэж бий. Каноо нь "атэмиваза" төрлийн мэхийг аюултай хэмээн тэмцээн болон рандоригийн үед "шидэлт", "даралт" төрлийн мэхийг л хэрэглэх болсон. Тиймээс ч жүдо нь аюул багатай спортын төрөл хэмээгдэн дэлхий дахинд өргөн тархсан байна. "Атэмиваза" төрлийн мэх нь орчин үед зэрэг нэмэх үеийн шалгалтад хүртэл хэрэглэгдэх нь ховор болсон учир жүдогоор хичээллэдэг хүн ч мэдэхгүй байх нь их. Мөн түүнчлэн зааж сургах дасгалжуулагч байхгүй байгаа нь бодит байдал юм. Зэргийн тухайЖүдогийн цол зэрэглэл нь зэргээс эхлэн дан болон өгсдөг. Зэрэг болон дан нь Иго, Шооги (Япон үндэсний шатар)-д хэрэглэгддэг байсныг Каноо Жигороо нь анхлан тулааны урлагийн зэрэглэлд хэрэглэсэн байна. Орчин үед кэндо, каратэ зэрэгт хэрэглэгдэж байгаа нь жүдогоос эхлэлтэй юм. 1-р дан нь хар бүс гэдгээр нийтэд тархсан. Дээр үеээс жүдогийн бүсийг угаадаггүй байснаас бэлтгэл сургуулилт хийсээр удах тусам бүс нь хар болж ирдгээс хар бүс нь тухайн хүний хүч чадал, чадварын илэрхийлэл болсон байна.
※ 6-р дангаас дээших нь хар бүсээрээ байсан ч болно. Нийтэд 10-р дан нь хамгийн дээд дан гэж яригддаг ч, Жүдог үнлэслэгч Кано Жигороо нь "Жүдо" хэмээх номдоо "1-р дангаас ахиулсаар 10-р дан хүрч, цаашид улам хүчирхэгжин дээшилж байвал 11, 12-р дан болж болно" гэж дээд хязгаар заагаагүй байдаг. Гэвч хараахан тийм тохиолдол гараагүй байгаа. ДүрэмКоодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн 2 дүрэм бий.
Олимп зэрэг томоохон тэмцээнүүдэд 5 минут барилддаг. Дагах барилдааны тухайОлимп болон ДАШТ зэрэгт 3-р байрын төлөөх барилдаан гаргахын тулд дүрмээр дагах барилдааныг бий болгодог. Үүнд нь шувтаргын барилдаанд ялагдсан бөхчүүд дундаас шөвгийн 4-т үлдсэн бөхчүүдтэй барилдсан бөхчүүд нь барилддаг юм. ШидэлтӨрсөлдөгчөө хүч хурдын хувьд илт давуутайгаар шидэж, ар нурууны аль болох их талбайг татамид хүргэсэн бол "Иппон" болдог. Арай иппон гэж тооцохоор биш бол "ваза-ари", ваза-ари 2 удаа авсан тохиолдолд иппон болдог. Хуучин юүкоо, коока гэх бага үнэлгээнүүдийг ашигладаг байсан ч одоо хэрэглэхээ больжээ. ДаралтОлон улсын дүрэмд өрсөлдөгчийнхөө нуруу, 2 далыг хоёуланг нь эсвэл нэгийг нь дэвжээнд хүрэхээр дарж, өрсөлдөгчийнхөө хөлд бие эсвэл хөлөө хавчуулагдаагүй нөхцөлд 25 секунд болбол "Цэвэр ялалт - Иппон", 20-25 секунд бол "Ваза-ари" гэсэн үнэлгээ авдаг. Гэвч Коодоокан жүдогийн дүрэм нь арай хатуу буюу 30 секунд нь иппон, 25-30 хооронд бол "Ваза-ари" авдаг. Боох мэх болон өчих мэхэнд өрсөлдөгч нь бууж өгснөө илэрхийлж шүүгчид ойлгогдохоор дэвжээг эсвэл өрсөлдөгчөө 2-3 удаа цохивол (майтта - японоор бууж өгье гэсэн үг) цэвэр ялалт болдог. Өчих мэхний хувьд бууж өгснөө илэрхийлэх нь тухайн тамирчны эрх бөгөөд тохой, мөрөндөө хүнд гэмтэл авсан ч ялах итгэлтэй байгаа бол "майтта" хийхгүй байсан ч болно. Гэвч энэ нь цаашид барилдаж чадахгүй болох магадлал өндөр тул хийхгүй байхыг зөвлөж байна. Боох мэхэнд өрсөлдөгч нь ухаан алдсан бол цэвэр ялалт болдог. Хөдөө орон нутгийн барилдаан болон бага насны түвшинд боох мэх болон өчих мэх нь бүрэн байдлаар орсон байвал өрсөлдөгч нь "майтта" хийгээгүй байсан ч аюулгүй байдлыг харгалзан үзэж цэвэр ялалтыг өгдөг. Дунд сургуулийн сурагч нар нь өчих мэх болон гурван талтаар боох мэх хийх нь хориотой. Бага сургуулийн сурагч нар нь өчих болон боох мэх аль аль нь хориотой.
Коодоокан жүдоЯпон улсаас гаралтай жүдог Каноо Жигороо нь Коодоокан хэмээх нэртэй өргөөнд анхлан хичээллүүлж эхлүүлсэн байна. Тиймээс жүдо нь Японд ялангуяа коодоокан жүдо гэж нэрлэгдэх тохиолдол бий. Голчлон Япон дотор хэрэглэдэг дүрэм байдаг зэргээс ингэж ялгаж нэрлэх нь их. Жирийн жүдо ч гэж ойлгож болно. ӨмсгөлӨмсгөл болох Кодооканыг өөрөөр "жүдоги" болон "кимоно" зэргээр нэрлэдэг. Цагаан болон цэнхэр өнгөтэй байна. Тамирчид жүдогиг маш хүндлэх журамтай байдаг ба энэ бол анхны мэдлэг байх ёстой гэж үздэг.Цэнхэр болон цагаан өмсгөл нь нарны гэрэл болон далай тэнгисийг харуулдаг Мөн үзэхЦахим холбоос
Commons: Жүдо – Викимедиа дуу дүрсний сан
|