Гүш хаан17-р зууны эхэнд Хошуудын ноён Төрбайх (1582 - 1654) ардаа дагуулан Далай ламыг хамгаалан Гүш хаан цол өргөмжлөгдөн Хөх нуурын газар хаан сууж байв. Тэр Дөрвөн Ойрадын Хошууд аймгийн Ханай ноёны Ахай хатнаас 1582 онд мэндэлжээ. Түүх17-р зууны эхэн гэхэд Төвөдийн Буддын шашны урсгал, ноёдын тэмцэл өрнөж байлаа. Тэр үед ихэнх Монголчууд Шарын шашинг (Гэлүгваа, Буяны ёс) дагадаг болсон байв. Харин Цогт хунтайж улааны шашиныг (Гармаагийн ёс) баримтлагч байсан ба Зан дахь улааны шашны ноёрхогч Цогттой холбоолж, Лхас дахь 5-р Далай ламын доройтуулахаар тохиролцсоноор Цогт түмэн цэрэгтэй Төвөдөд иржээ. Энэ үед Далай ламын төлөөлөгч Содном Равдан Дөрвөн Ойрадоос тусламж гуйснаар Хошуудын Төрбайх Хошууд, Ойрадоос бүрдсэн цэрэг дагуулан очиж Далай ламын талыг хамгаалан 1637 онд Хөх нуурын орчим Цогтын цэргийг дийлж, Далай ламаас "шашныг баригч номын хаан" гэх утгатай "Данзан Чойжил" гэх цолоор шагнуулсанаар хожим "мууг зайлуулагч"[1] гэх утгатай Гүш нэрээр алдаршжээ. Дараагийн 3 жилд Гүш хааны цэрэг улааны шашны эрхтнийг зайлуулах байлдааныг өрнүүлж, бүх Төвөдийг эзэлсэн бөгөөд 1642 онд 5-р далай ламд эрхийг шилжүүлэн, өөрөө Амду (одоогийн Хөхнуур муж) орчмыг эзэн мэдэж, тэр үеэс хойш 90 орчим жил буюу 1723 он хүртэл тогтсон Хошуудын хаант улсын үндэслэгч болжээ. Тэр 1654 онд 73 насандаа таалал төгсчээ. Ач гавъяаГүш хаан Төвөдийн түүх, шарын шашины түүхэнд сайнаар нөлөөлжээ. Түүний ачаар Төвөд оронд шарын шашин бусад урсгалаас давамгайлан дэлгэрч, Төвөдийн улс төрийн тэргүүн нь шашны тэргүүн Далай лам байх хожмын ёс тогтож орчин цагтай золгосон. 5-р Далай лам зарим хэлээрх түүхэнд мөн Агуу Тавдугаар гэж тэмдэглэгддэг. Үр хойчисГүш хаан 10 хүү, Аминдара гэх охинтой байсан. Аминдараг Эрдэнэбаатар хунтайжд 1637 онд хатан болгож өгсөн.
Түүний хаан ширээг хүү Даян тайж нь залгамжилж, 10 хүүгийнх нь 8 хүү Амду дахь Хөх нуур орчмын газрыг эзлэн сууж Хошуудын хаант улсыг 1723 он хүртэл тогтуулж байсан. Тэдний үр хойчист Төвөдийн соёл нэлээд туссан боловч бусад Монголчуудаасаа дутахгүй өвөрмөц соёлоо хадгалан сууж байгаа. Тэднийг одоо Хошууд яст Монголчууд гэхээс гадна газар зүйн байршлаар Хөх нуурын Монголчууд, далайн түвшнээс дээш 4000 орчим метрийн өндөрлөг газарт байгаа учир Дээд Монгол гэж нэрлэдэг. Одоогоор 90,000 орчим Монголчууд Хөхнуурт бий. Эх үүсвэр
|