Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Бурхан Халдун уул

Бурхан Халдун
Халдун хайрхан
Үнэмлэхүй өндөр 2445 м
Байрлал Хэнтий аймаг,  Монгол
Нуруу Хэнтийн нуруу
Солбицол 48° 47′ 0″ У, 109° 10′ 0″ ЗКоординат: 48° 47′ 0″ У, 109° 10′ 0″ З
Бурхан Халдун уул (Монгол Улс)
Бурхан Халдун уул (Монгол Улс)
Бурхан Халдун уул
Бурхан Халдун уул
Онцлог Чингис хааны шүтээн уул мөн төрийн тахилгатай

[[Ангилал:]]

Бурхан Халдун уул түүнийг тойрсон бүс нутаг*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв
Улс  Монгол
Төрөл Соёлын ба байгалийн
Шалгуур iv, vi
Дугаар 1440
Бүс** Ази ба Номхон далай
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2015 он  (39-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг "Халдун хайрхан" гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж "Бурхан Халдун" болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд "бурхан" гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ.

Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том тэгш талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуйвандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” хэмээн үзэж байна. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн нэртэй 13 газар байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. Гэвч энэ бол төрийн тахилгат уул биш юм. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна.

Бурхан халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм[1]. Түүнчлэн 2015 оны 6-р сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

Эх сурвалж

  1. "ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ". www.touristinfocenter.mn. Archived from the original on 2013-11-13. Татаж авсан: 2013-12-07.

Мөн үзэх

Kembali kehalaman sebelumnya